Дугаарын хязгаарлалтыг өөрчлөхгүй
2018/04/16
Замын цагдаагийн газрын орчимд барих гүүрэн гарцын ажилтай холбогдуулан олимпийн гудамжны замыг 1 жил 6 сарын хугацаатай хэсэгчлэн хаахаар болсон. Иймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах саналыг гаргаж, иргэдээс санал авсан билээ.
Гэвч иргэдийн дийлэнх нь дэмжээгүй учраас дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хязгаарлахгүй болсон байна.
Энэ талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө. Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Замын хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна" гэлээ