“Сууц өмчлөгчдийн холбоо”-ны эрх зүйн байдал хэлэлцүүлэг болно
2018/04/16
“НИТХ”-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачлагаар энэ сарын 19-нд “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл оролцоно.
Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хэрэгхэн хэрэгжүүлэх тухай саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм байна.
Одоогоор манай улсын хэмжээнд 627 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан тоо байдаг байна. Эдгээрийн 85 хувь нь хангалттай үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй гомдол, маргааныг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь менежментийг нь бодиттой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгараад байгаа юм.
Мөн Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчиддаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, шинэ баригдсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулалт, төлөвлөлтийг дураараа өөрчилж буйд хяналт тавьж чаддаггүй. Иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдалтай байсаар байна.
Иймд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульчлан сайжруулж зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.
Холбоо барих утас: 99778377
НИТХ-ын ХМОНХТ
zochin ni · 2018/04/17
Ugaasaa huuli erh zuin zohitsuulaltiig ni vndseer ni uurchluh heregtei dandaa arhichid ajilluuldag jijvvrvvd ni gemt heregt holbogddog oron suutsnii kontort ni erh vvrgiig shiljvvleh ni zuv
Ганбаатар · 2018/04/16
Сайн байна уу? Манай эгчийнх хуучнаар хараагүйчүүдийн 48 байранд байдаг юм.Тэднийд очиход байрны цэвэрлэгээ их муугаас гадна 2,4-р давхарт нь бариа засал ажиллуудаг айл өрх байдаг.Түүнээс болж тэр хавь угийн бохир дээрээ амьдрах орчин дуу чимээ хог шороо хүн машины хөдөлгөөн гээд тэвчихийн аргаггүй байдалд тэндхийн иргэд яаж байдагийг ер ойлгохгүй юмаа.Уг нь нийтийн орон сууцанд ямар нэгэн үйлчилгээ эрхлэхийг хуулиар хориглосон байлтай.Энэ талаар мэргэжлийн байгуулагууд нь дорвитой арга хэмжээ авч шийдвэрлүүлэх хэрэгтэй байна.Олон жил ийм үйл ажиллагаа явуулж байгааг анхаар!!!
ZOCHIN · 2018/04/16
СӨХ аРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА.