Чингис хааны мэндэлсэн өдрийг Төвд тооллын "өвлийн эхэн сарын шинийн нэгэн" гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг буулгасныг их хурал баталж, сүүлийн зургаан жил зургаан өөр өдөр тэмдэглэж буйг олон хүн гайхдаг нь аргагүй юм.

Энэ нь эрдэмтэн Ш.Чоймаа, А.Очир нарын хэсэг эрдэмтэн Их Монгол улсын түүхийн хожмын олон ташаа мэдээтэй, түүхийн үнэ цэнэ багатай XIX зууны 3 сурвалжийн зохиомол мэдээ баримталснаас ийнхүү Чингис хааныхаа мэндсэлсэн өдрийг зургаан өөр өдөр тэмдэглэсэн нь олон түмний толгойг эргүүлсэн төдийгүй түүхийн үнэний төлөө шаргуу тууштай судалгаа хийхийг бус харин улстөрчдөд таалагдах "дүгнэлт", нотолгоо" гаргаж өгөх нь хэрэгтэй гэсэн бодол санаа суддаач, олон түмэнд төлөвшиж "Монголын нууц товчоо", "Лу Алтан товч"-ийн түүхийн үнэ цэнэ буурч буйг хүмүүстэй ярилцан мэдэж харамсаж явдаг билээ. Худлаа мэдээг сурах бичиг, судалгааны зохиолд бичиж, багш нар сурагч, оюутанд тулгаж байна.

Чингис хааны мэндэлсэн жил, сар, өдөр, цагийг аягха тэхимлиг /дээд санваартан/, Гүүш /улсын багш/ Лувсанданзан гуайн "өдий төдий түүхээс хичээн бичүүлсэн" "Алтан товч" /1628 онд бичсэн/ хэмээх сурватжид "Хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-нд улаан тэргэл өдрийн дөл цагт Чингис хаан төрөв" гэж өгүүлсэн. Энэхүү "Лу. АТ"-д маш нууц хадгалж байсан "Монголын нууц товчоо"-ны эхний Чингис хааны хэсгийн 268 зүйлээс 236 зүйл агуулсан төдийгүй "МНТ"-нд байхгүй Чингис хааны билиг сургаал болон "МНТ”-оос ч өмнөх үеийн мэдээтэй Монгол Улсын түүх, уран зохиол, хэлний хосгүй дурсгал болохыг нэрт монгол судпалч, эрдэмтэн Ж.Цэвээн, Б.Ринчен, ЦДамдинсүрэн, А.Амар, Өвөрмонгольш эрдэмтэн Д.Сайшаал гуай нарын олон эрдэмтэн хүлээн зөвшөөрч, бахдан өгүүлсэн байдаг.

"Лу. АТ”-ийн иш татсан мэдээ нь Батмөнх даян хааны удмын Бямба засгийн 1677 онд бичсэн "Асрагч нэртийн түүх" /"МНТ, "Лу. АТ-ийг гол сурвалж болгон ашигласан/, Батмөнх даян хааны удмын Рашпунсуг гуайн "Болор эрихэ" /"Юан улсын судар", "Лу. АТ- ийг гол судар болгон ашигласан, Монгол Улсын түүхийн хамгийн том сурвалж/, Батмөнх даян хааны удмын Инжиннаши гуайн "Хөх судар"-ын /"Юан улсын судар", "Лу. АТ-ийг гол сурвалж болгон ашигласан, өөр ямар ч сурвалжид байдаггүй Зочи /Зүчи/, Цагаадай хоёрын мэндэлсэн жилийг өгүүлсэн/ 1840 онд бичсэн эхний найман бүлгийн тэргүүн бүлэгт өгүүлсэн мэдээ юм. Инжиннаши гуай 5 хасаг тэрэг номтой бөгөөд түүхийн олон сурвалжийн мэдээнд шүүмжлэлтэй хандаж дүгнэлт хийсэн байдаг. "Хөх судар"-т Чингис хааныг" хар морин жилийн 4 дүгээр сарын 16-ны морин цагт мэндэлвэй... Энэ нь олон зүйлийн бичиг, судар бүгдийг нийлүүлэн барьж, бодож гаргасан тоо товчоо тул өчүүхэн ч эндуурэлгүй хэрэг" гэснийг итгэхгүй байх шалтгаан алга.

Ил /Эл/ хант улсын Хасан ханы зарлигаар бичиж, ханд уншуулж зассан Рашидаддины "Судрын чуулган"-ы 1305 онд бичсэн Монгол Улсын түүхэд Чингис хааныг хоёр ч удаа "жилийн дунд төрсөн" гэсэн нь "Лу. АТ зэрэг өмнө дурдсан дөрвөн сурвалжийн мэдээ үнэн болохыг гэрчилж байна. "Лу. АТ-д дурдсан "зуны тэргүүн сарын" шинийн нэгэн нь хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог зургадугаар сарын 22 /Шагж гуайн тольд халууны ес эхэлдэг тахилгын өдөр гэсэн. Гүү барьдаг едер/. Хамгийн богино едөр хамгийн урт шөнө болдог 12 дугаар сарын 22 нь өвлийн эхний өдөр /хүйтний ес эхлэдэг өдөр/. Өдөр, шөнө тэнцдэг 3 дугаар сарын 22 нь хаврын эхний өдөр /эхний мал төллөдөг сар/, 9 дүгээр сарын 22 нь намрын эхний өдөр /унаганы ногт эвхдэг (гүү тавьдаг) өдөр/ ажээ. Малчин хүн нарны гэрлийн тооноор унинд туссан тусгалаар "хамгийн урт өдөр" зэргийг мэддэг.

Түүхийн үнэ цэнээрээ "Богд баатар биеэр дайсан тэмдэглэл", "Сударьш чуулган"-тай эн зэрэгцэх "худал үл өгүүлэх" зэрэг 253 цээр сахидаг дээд санваартан, улсын багш Лувсанданзан гуайн "өдий төдий түүхээс хичээн бичүүлсэн" гэснийг үл итгэн"бодлын үүднээс бичсэн бололтой" гэж эрдэмтэн Ш.Чоймаа гуайн гүтгэн бичсэн өгүүллийг Түүхийн хүрээлэнгийн захирал асан эрдэм шинжилгээний ажилтан эрдэмтэн А.Очир "сурвалж бичгийн мэдээг нарийн ажигласан өгүүлэл" гэж бахдан дэмжиж "Лу. АТ”-оос хойш 200 шахам жилийн хойно бичсэн "Хөх түүх"-ийн Чингис хааныг "Гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний үүр гийх цагт мэндэлвэй... Шавдын их хуримыг үүлдвэй" гэсэн ташаа мэдээг тулгуур мэдээ болгосон нь гайхалтай. Энд дурдсан сар өдөр нь төвд тооллын сар өдөр. "Шавдын хурим" нь бурхны шашны зан үйл. Чингис хааныг төрөх үед төдийгүй Түмэдийн Алтан ханы 1578 онд Төвдийн шашны тэргүүн Содномжамц ламтай /Алтан хан Далай лам цол өгсөн/ уулзах өдрийг "Монголын 11 сарын 26" / "Лу. АГ”-ын мэдээ/ гэж төвд тооллын сар өдөр дурдаагүй. Бас бурханы шашин шүтэж байгаагүй. Иймд "Хөх түүх" зэрэг дөрвөн сурвалжийн "Өвлийн эхэн сарын шинийн нэгэн" гэсэн тевд тооллын мэдээг авч үзэх шаарддагагүй юм. "Хөх түүх"-ийн иш татсан мэдээ 1835 онд бичсэн "Сувд эрихэ" /эл сурвалжид "Тэмүүжин улаан нөж атгаж төрсөн"-ийг "улаан эрдэнэ атгасаар мэндлэв" гэсэн/, Жамбадорж ламын 1846-1849 онд бичсэн "Болор толь"-д/ Хасар бөөн цус атган төрсөн гэсэн/ байдаг бөгөөд Хамаг Монгол Улс, Их Монгол Улсын түүхийн өгүүлэл нь Саган /Санаа/ сэцэн гуайн "Эрдэнийн товч"-ийг ашигласан байдаг. Саган /Санаа/ сэцэн гуайн Чингис хааны Хэрэйд аймаг, Найман аймаг, Зүрчид /Алтан/ улс, Сартуул улстай байлдсан жил зэргийг ташаа бичсэнийг тухайн үедээ судалгааны ажлаараа үлэмж нэр хүндтэй байсан Буриадын эрдэмтэн Банзарын Дорж гуай монгол судлалч, нэрт эрдэмтэн Ю.Шмидт гуайн "Чингисийн чулуу"-ны бичигтэй холбоотой түүхэн тайлбар хийхдээ "Эрдэнийн товч" ашигласныг шүүмжлэн "Эрдэнийн товч"-ийн олон мэдээ "Доссоны Монголын түүх" / "Судрын чуулган"-ыг ашигласан/, "Юан улсын судар" зэрэг чухал сурвалжийн мэдээтэй тохирохгүй болохыг 1851 онд өгүүлсэн. Ийм ташаа мэдээтэй "Хөх түүх", "Сувд эрихэ", "Болор толь"-ийн мэдээг "тулхтай мэдээ" хэмээн өгүүлж, 1962, 2002 онд Чингис хааны мэндэлсэн сар өдрийг "Лу. Алтан товч"-ийн мэдээг баримтлан тэмдэглэснийг /эрдэмтэн ЧДалай, Ж.Болдбаатар гуай нар "Лу. Алтан товч"-ийн мэдээ баримталдаг/ буруушаан үнэнийг худал, зөвийг буруу болгох тулгуур ишлэл болгосон. А.Очир "Галдангийн "Эрдэнийн эрихэ" хэмээх зохиолд: "Арван сарын шинийн гуравнаа мялаагуудын журам /хурим АО/-ын өдөр" гэжээ" гэж "Эрдэнийн эрихэ"-ийн ташаа мэдээг иш татсан. Гэтэл "Эрдэнийн эрихэ"-д Чингис хааныг "Гутгаар гал туулай ... усан морин жил мэндэлжээ" гэсэн үнэн мэдээг орхин өгүүлсэн нь хачирхалтай. "Эрдэнийн эрихэ"-д Хубилай хааны "36 дугаар он модон хонин жилд дээд өвөг богд Чингис хааны гэгээн онгоныг үе улиран... тахиулахын учирт арван сарын шинийн 3-нд гэгээн бие гийсэнд угаасан мялаагуудын журмын өдрүүд дөрвөн цагийн дэлгэрэнгүй тайлга тогтоон өргөж" гэсний "36 дугаар он" гэсэн нь буруу юм. Учир нь Хубилай хаан 1294 оны морин жилд цагаан сарын дараахан таалал төгссөнийг "Судрын чуулган", "Юан улсын судар", "Лу. Алтан товч" зэрэг сурвалжид өгүүлсэн. Иймд хонин жил 1295 онд Хубилай хаан зарлиг буулгах боломжгүй юм. Дөрвөн цагийн /улирлын/ тахилгын талаар анх 1330 онд бичсэн эхийг 1570-аад онд ариутган шүүсэн "Арван буянт номын түүх"-д өгүүлсэн. "Цагаан түүх"-д "Өвлийн думдад (дунд) хулгана сард... Чингис хаан мялаагуудыг хийснээр өвлийн тасам тавихуй хуримыг тэр өдөр үйлдэх" гэсний "Чингис хааны" гэснийг "Чингис хаан" гэж , "өвлийн думдад сар" гэснийг "өвлийн эхэн сар" гэж "Хөх түүх" зэрэг өмнө дурсан сурвалжид өөрчилөн өгүүлсэнийг магаддан тогтоолгүй шууд ашигласан нь эрдэмтэн судлаач хүний хувьд байж боломгүй алдаа. Зун мэндэлсэн гэдгийг Ш.Чоймаа, А.Очир нар зуны цагт морь туранхай байхад байлдаггуй, өвөл байлддаг гэж үгүйсгэн цэцэрхсэн билээ. Гэтэл "Монголын нууц товчоо"-ны 193 дугаар зүйлд "Хулгана жил /1204 он/-ийн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр тугаа тахиад" байлдан ялсныг өгүүлснийг "Монголын нууц товчоо" ном бичсэн эрдэмтэн Ш.Чоймаа, түүхч судлаач, эрдэмтэн А.Очир мэдэхгүй байсан гэж үү? Юунд улаан цагаан худал өгүүлж, олон түмний толгой эргуүлсэн бэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, зөвлөх Р.Бодд хоёрт л таалагдах нь чухал байсан бололтой. Их эзэн Чингис хааны мэндсэлсэн сар өдрийг ташаа өгүүлсэн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дөрөвдүгээр зарлигийг хүчингүй болгохыг хүсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч Х.Баттулга гуайд 2018 оны тавдугаар сарын 29-нд захидал бичсэн. "Лу. Ачтан товч"-ийн "Зуны тэргүүн сар" нь монгол тооллоор зургадугаар 22-нд эхэлдэг тул Чингис хаан 1162 оны долдугаар сарын 7-ны өдөр мэндсэлсэн нь ташаагүй үнэн болохыг нотлон өгүүллээ.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг хааныхаа төрсөн өдрийг буруу өдөр тэмдэглэж нүгэл үйлддэгийг болиулж, үнэн төрсөн өдөр долдугаар сарын 7нд тэмдэглэдэг болох зарлиг буулгавал монгол түмэн төдийгүй , монгол судлаач дэлхийн олонхүн талархаж, Бурханхалдун уул, Дэлүүн болдог толгой, эзэн хааны сүнс баярлах бизээ. Түүхийн сурах бичиг, судалгааны бүтээлд худал мэдээ өгүүлж иш татдаг дэлхийд байхгүй жишиг орхигдоно. Энэхүү долдугаар сарын 7-ны өдрийн талаар дэлгэрэнгүй үндэслэл миний орчуулж тайлбарласан “ Лувсанданзан, Алтан товч” номын 2009 оны эхний хэвлэлийн 65,67дугаар нүүр, 2015 оны хоёр дахь хэвлэлийн 18-25 дугаар нүүр, 104-106 дугаар нүүрт бий. “Монголын нууц товчооны шинэ орчуулга тайлбар” ном 2006 он 2012 он, 2016 онд /1432 тайлбартай”, Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” номын хөрвүүлэг 2010 онд “Бага шар тууж”-ийн хөрвүүлэг  тайлбар ном 2011 онд хэвлүүлсэн. Бас 2001 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчооны тайлбар” ном, 2004 онд хэвлүүлсэн “ Монголын нууц товчоо ба Чингис хааны тухай тулгуур мэдлэг” номын 18 өгүүлэл дээр 18 өгүүлэл нэмсэн “Монголын нууц товчоо, Монголын түүхийн сурвалж, Чингис хаан  судлал Монгол хэл, Монголын түүхийн өгүүлэл “ ном 2016 онд “ Монголын нууц товчооны хэл, Үг хэллэгийн орчуулга толь. Үгийн хөрвүүлгийн хэлхээ” ном 2018 оны дөрөвдүгээр сард хэвлүүлсэн өтөл судлаач Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8р хороонд оршин суугч, 70 хэвийсэн настай Оюут овгийн Д.Пүрэвдорж 

 

Д.Пүрэвдорж