Хүй долоон худагт хурдан морь дагах зам барина
2018/06/14
Монгол наадам цогцолбор”, Монголын морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг үзэглэснээр
- Улсын баяр наадам болон бүсийн морин уралдаануудыг зохион байгуулалтын хувьд илүү сайжруулах
- Монгол ахуйг дэлхий нийтэд таниулан сурталчилж өгдөг Монгол наадмаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх
- Хүй долоо худагт хийх бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшил хамтран хийх
Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбаясгалан, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, тэр дундаа хурдан морины салбар хороо зохион байгуулдаг. Манай холбооноос энэ жил зохион байгуулах багт төлөөлөл байхгүй. Наадам зохион байгуулах комисст машингүй морь уралдуулах санал тавина” гэсэн юм.
НИТХ-ын Тэргүүлэгч, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл “Монгол наадам цогцолбор нь Хүй долоо худаг орчмын газрыг хариуцан ажилладаг. 2015 оны Засгийн газрын тогтоолоор Монгол наадам цогцолборт 12580 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэнд газрын кадастр хийгдэж, гэрчилгээ нь гараагүй учир газрын давхцал маш их байсан. Энэ асуудлыг бид шат дараатай хийснээр тус газрыг ард түмний өмчид хэвээр үлдээж чадлаа. Цаашдаа хүй долоон худаг орчмын бүтээн байгуулалтын ажлыг сайжруулахын тулд төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх бодлого явж байна” гэлээ.
zochin · 2018/06/15
tom tom jeepnuudiin uraldaan boloh yum bna ldaa, jinhene utgaaraa