100 айлын барилгын материалын цехүүд Налайх руу нүүнэ
2018/06/17
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн удирдлагууд 100 айлын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж судалгаа явуулжээ.
Энэ үеэр барилгын материалын худалдаа эрхлэгчид Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркт байршсанаар эдлэх хөнгөлөлт давуу тал зэргийн талаар тайлбарласан байна. 100 айлын нутаг дэвсгэрт 400 гаруй жижиг цехүүд үйл ажиллагаа явуулж байна.
Дээврийн төмөр, вакум цонх, модон эдлэл, чулуун хавтан болон бусад цехүүдээр судалгаа хийхэд үйлдвэрүүд дундажаар 0.04-0.09 га талбайд 4-7 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд үйлдвэрлэл эрхлэгч нарт Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркт нүүн очсоноор нэн тэргүүний шаардлагатай байгаа зүйлсийн талаар асууж тодруулан санал солилцжээ.
Паркийн нийт 120 га талбайгаас 13 га талбайг 100 айлын жижиг дунд үйлдвэр, цехүүдэд төлөвлөсөн ба 13 га газар авто машины зогсоол авто зам явган хүний зам ногоон байгууламж зэрэг байх ба нийт 9 га талбайд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулах юм байна.