Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр дараагийн засгийн газрын яриа гарч эхэллээ. Хүн бүр л өөр өөрсдийн яриагаар дараагийн засгийн газрыг бүрэлдүүлэн лист өрж байгаа бол олон нийтийн цахим сүлжээгээр тараад байгаа "Дан дээлт засгийн газрын шинэ бүтэц" ихээхэн үнэний ортой байгаа тухай хэлэлцэж эхэллээ.
Дараагийн Засгийн газарт үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд ялангуяа одоогийн Шинэчлэлийн Засгийн газарт хамтарсан намуудын генсекүүд орж байгаагаараа бусад Засгийн газруудаас хамаагүй илүү хүчтэй лидерүүдийн цогц нэгдэл болж өгч чадсан байна.
Энэ мэдээлэл Давост яваа Ерөнхийлөгчид хүрсэн нь мэдээж бөгөөд "Ерөнхийлөгчийн Жиргээчид" ч өөрсдийн санал бодлоо тусгуулан хандаж байгааг хэлэх нь зүйтэй юм.
 
1.    Ерөнхий сайд – Н.Алтанхуяг
 
2.    Шадар сайд- Н.Энхбаяр /МУ-ын Ерөнхийлөгч асан/
 
3.    ЗГХЭГ-ын дарга – Ц.Оюундарь /АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга/
 
4.    Гадаад харилцааны яам – Л.Пүрэвсүрэн /МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх/
 
5.    Хууль зүйн яам – Ч.Өнөрбаяр /Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Нэг ардчилал клуб/
 
6.    Байгаль орчны яам – Ц.Ганбат /ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан/
 
7.    Батлан хамгаалах яам – Д.Энхбаатар /Бригадын генерал/
 
8.    Барилга хот байгуулалт – А.Мурат /АН-ын жигүүрийн тэргүүн/
 
9.    Эрүүл мэндийн яам – Л.Жамбалжав /1-р эмнэлгийн дарга асан/
 
10.    Сангийн яам -  Шийлэгдамба /МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга/
 
11.    Уул уурхайн яам – Д.Одхүү /УИХ-ын гишүүн асан/
 
12.    Боловсрол шинжлэх ухааны яам – А.Ганбаатар /МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх/
 
13.    Хөдөлмөрийн яам – Д.Нямхүү /2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшсэн/
 
14.    Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам – Л.Гүндалай
 
15.    Үйлдвэр хөдөө аж ахуйн яам – Б.Батзаяа /Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга/
 
16.    Эрчим хүчний яам – Л.Гансүх /Ерөнхий сайдын ахлах зөвлөх/
 
17.    Эдийн засгийн яам – О.Магнай /ШӨХТГ –ын дарга/
 
18.    Зам тээврийн яам – М.Энхсайхан /Монгол улсын Ерөнхий сайд асан/
 
19.    Соёл спорт аялал жуулчлалын яам- Д.Сосорбарам /Төрийн соёрхолт/
 
 
Монголын түүхэнд Ерөнхийлөгч асан хүн Засгийн газрын бүрэлдхүүнд орж байгаагүй бөгөөд энэ удаад Солонгост эмчлүүлэн биеийн байдал нь эрс сайжирсан Н.Энхбаяр Засгийн газрын бүрэлдхүүнд орох магадлал маш өндөр байгаа бөгөөд тэрээр Шадар сайд болох хүсэл амбицтай байгааг хэвлэлүүд ч онцлоод байгаа. "Энхбаяр ирж явна" цуврал нийтлэлүүд ч алсыг харсан зорилготой ирээдүйн улс төрийн өнгийг тодорхойлж байгаа юм.
4 сонгууль дараалан ялалт байгуулсан Ц.Оюундариар толгойлуулсан АН-ын шинэ залуучуудын хүчин хүчтэй гарч ирэх нь нэгэнт тодорхой байгаа бөгөөд Давост яваа Ерөнхийлөгч ч энэ санааг дэмжин 2016 онд ахин ялж амжилтаа баттгахад амбицтай залуучууд тус болхыг ч мэдэрч энэ удаагийн сонголтыг хийсэн нь мэдээж юм. Үүгээр ч зогсохгүй АН-ын томоохон татах хүч болсон хуучин багийнхан, гомдогсдын арми, хамгийн азгүй гэгдэж байсан Л.Гүндалайгаа ч хаяхгүй авч явах нь тодорхой болсон бөгөөд энэ үед хамгийн ухаалаг нүүдлийг М.Энхсайхан хийх бөгөөд Төмөр замын дарга байсан тэрээр Зам тээврийн салбарыг аваад явчих сийрэг эрүүл ухаан чадалтай эрч хүчээр дүүрэн гэдэгт эргэлзэх хүн үгүй бизээ.
Ийнхүү АН, МАХН, МҮАН-ынхан давхар дээлээ дан болгох их аянд шинэ бүтцээр нэгдэж эхэллээ.