Хамтын тэтгэвэр Д.Арвин, Д.Оюунхорол нарыг зөрчилдөхөд хүргэлээ
2014/01/28
Д.Арвин гишүүн Хамтын тэтгэврийн хуулийн асуудалд ийм байр суурийг барьж байгаа юм. Тэрбээр ярихдаа “Хамтын тэтгэврийн асуудал 2004 оноос яригдаж эхэлсэн. Тиймээс энэ Их хурлаар орж батлагдах гэж байна. Ардын намынхан гайхаад байх шаардлагагүй. Бид өнгөрсөн хугацаанд олон хүүхэдтэй эхчүүдийн мөнгийг өгөх тухай хуулийг Ардын намын Засгийн газрын үед яриад, хоёр парламент дамнуулаад шийдвэрлэж чадаагүй. Одоо үүнийг яриад байгаа гишүүд өөрсдийнхөө намыг засаг барьж байх үед дэмжээгүй шүү дээ. Өөрсдийнхөө Засгийн газрын үед зорилтот бүлгийнхэндээ мөнгө өгөөгүй, эхчүүдийнхээ ч мөнгийг өгөөгүй хэрнээ одоо улс төр хийгээд дайраад байх шаардлагагүй. Үүнийг би улстөрийн балмад, харалган үйл ажиллагаа гэж бодож байна.
Үнэнийг хэлэхэд ахмадууд хамаг залуу насаа эх орныхоо төлөө зориулсан. Ахмадууд маань 60 хүртэлээ ажиллаад 61 хүрээд хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй тохиолдол олон бий. Эх орныхоо төлөө цаг наргүй ажилласан тэр хүмүүс гэр бүлийнхээ сайн сайхны төлөө, ая тухтай байдлын төлөө хамаг залуу насаа зориулдаг. Хань ижил, үр хүүхэд нь ч ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Насаараа нийгмийн даатгал төлсөн хүн нь үр шимийг нь хүртэж чадалгүй нас барчихаар ард нь үлдэж байгаа хань ижил нь амьдралын хүнд нөхцөлд ордог. Тиймээс тэр үлдсэн хүн нь тэтгэврийнх нь хэдэн хувийг авах вэ гэдгийг УИХ шийднэ. Хамтын тэтгэвэр авна гэдэг нь шударга ёсны зүйл” хэмээж байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэс хөндлөн зүйл ярьж байгаа билээ. Тэрбээр “Энэхүү төсөл нь Монголын эдийн засагтай зайлшгүй холбогдож байгаа. Үүнд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Төсөл санаачлагчийн зүгээс “Монголын нийгмийн гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох юм” гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа нь утгагүй сонсогдож байна. Суурь хуулиудаа оруулж ирээгүй, гэр бүлийн тухай хуулиар хариуцлагын тогтолцоог бий болгож өгөөгүй, хүүхдийн өмчлөлийн асуудлыг хуульчилж чадаагүй байж гэр бүлийн үнэт зүйлийг хадгалах суурь хууль гэж ярих нь утгагүй. Дээр нь Нийгмийн даатгалын сан нь Засгийн газраас авах ёстой 5 их наяд төгрөгийн өрөө авч чадаагүй, тэтгэвэр, тэтгэмжийн сан хүндэрчихсэн байгаа. Ийм байхад Засгийн газрын гишүүн нь тооцоо судалгаагүйгээр хуулийн төсөл оруулж ирж болохгүй. МАН-ын бүлгийн гишүүд Одонтой эхчүүдэд жилд нэг удаа тэтгэлэг олгох хуулийн төсөл санаачлан УИХ- д өргөн мэдүүлсэн байтал өнөөг хүртэл хэлэлцээгүй. Мөн бид 21 мянган төгрөгийг зорилтот бүлэгт олгооч ээ гээд төсөл санаачилсан, УИХ-аар одоог хүртэл хэлэлцээгүй. Гэтэл сайд нь өөртөө таалагдсан хуулийг магш сайн хууль гэж оруулж ирдэг жишиг тогтоож байна” гэв.
Хүний мөн чанарыг заримдаа ганцхан зүйл л тодорхойлоод өгчихдөг шиг Д.Арвин, Д.Оюунхорол нарын хэн нь хэн бэ гэдгийг ахмадуудын асуудал буюу Хамтын тэтгэврийн хуулийн хэлэлцүүлэг илэрхийлчихлээ.
Д.Арвин гишүүн хэзээний л үнэн зүйл ярьдаг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэгчээр үнэнээрээ явсаны хүчинд нам нь “жийгээд” байхад хүртэл Баянзүрх дүүргээс анх удаа өрсөлдөөд УИХ-д сонгогдож чадсан шүү дээ. Тиймдээ ч МАН-ын шударга бус, увайгүй байдлыг шүүмжлэн байж намаасаа гарч, АН-ыг сонгосон. Харин ямар ч асуудалд улс эх орон, ард түмнийхээ эрх ашгаас нэн түрүүнд улстөр хийх дуртай Д.Оюунхорол гишүүн намынхаа бурууг бусад руу чихээд зогсохгүй ахмадуудад итгэл найдвар төрүүлэх энэхүү хуулийн төслийг эсэргүүцээд амжив. Тэгэхээр энэхүү тулаанд шударга үнэн ялах уу, явайгүй явдал дийлэх үү гэдгийг Хамтын тэтгэврийн асуудал удахгүй дэлгээд өгөх бололтой.
Зочин · 2014/02/01
gichi oyunhorol boliyo aaw ni hvn hvchindej bsan gee biz dee
Зочин · 2014/01/29
Ouynxorol gishuun bolimoor yma Arvin gishuunii zov nasaaraa niigmiin tatvaraa tolchixood yag avax nasan deeree nas barchixsan olon zuun myangan xun baigaa tednii mongiig xulgailj xanaagui you muusain MAN-iin xulgaich naraa. Xamtiin tetgeveriin asuudliig AN olonxioroo shuud shiidex xeregtei MAN-aas asuux ch xereggui Arvin gishuuniig demjij baina urag****. Omxii Ouyn xorol bitgii xorolood Xorolmaa tsarailaad bai
Зочин · 2014/01/29
oyunhorol gahai shig awgai boliyo ergvv awgai ****uu hudaldsan ***** awgai
Зочин · 2014/01/29
***** balai awgai boliochee gahai shig ***** awgai gudamjni awgai yu medeh yum be gudamjindaa garaad vhwel taarna
Зочин · 2014/01/29
oyunhorol boliochee gadaadin bvh oron hamtin gereegeer yawdag tend bgaa hugshvvl bayan tegehed manai ulsad nasaaraa hudulmurluj bj tetgewerinrin heden tug haanaa ch hvrehgvi tarinsheind amidar ch bna eli balai dargawar ***** awgai yu ch medehgvigajigtai awgai am ni 2 chihendee hvrsen ***** awgai horigdol tsaraitai shijigin yum