Шөрмөс татвал яах вэ?
2018/09/06
Энэ нь булчингуудын өөрийн эрхгүй, хүчтэй, өвдөлттэй,удаан үргэлжлэх агшилтыг хэлнэ. Булчингийн мэдрэлийн судал хэт мэдрэг болсны үр дүн.
Ихэвчлэн булчин удаан хугацаагаар ачаалалтай байснаас үүсдэг ба биеэнд хүчил төрөгч , шингэн ба давс эрдэс магни,кальци дутагдсантай холбоотой. Мөн даарч хөрснөөс, хордсоноос, эмнээс, тодорхой өвчний бөөр,бамбай булчирхай, тархмал хатуурал гэх мэтийн улмаас эсвэл жирэмсэн хүнд үүсдэг.
Булчин тань гэнэт чангарч хүчтэй өвдөхөд шөрмөс татах тэр булчинг сунгах ба сайтар массажлах хэрэгтэй. Хөлийн булчин татвал босоод алхвал сайн. Жишээ нь түгээмэл тохиолддог шилбэний шөрмөс таталтын үед хийх дасгал:
Хананаас 60-90 см хэмжээтэй зайд зогсоод 2 бугуйгаараа ханыг урагш түших ба нуруу, өвдөг тэгш байх ба өсгийг шалнаас хөндийрүүлэхгүй. Энэ сунгалтыг өдөрт 3удаа 5 минутаар хийнэ. Булчинд халаалт хийж байвал цусны эргэлт сайжирч шөрмөс татах нь багасна.
“ Шөрмөс таталтаас” хамгаалах арга нь энгийн ус эсвэл натридавс,магни,кальци, кали агуулсан шингэн уух мөн сунгалтын дасгал хийхэд оршино.
Нохойн хошуу,вандуй хэлбэрт үр ба самар, байцаанд магни, кали сүү ба сүүн бүтээгдхүүнд кальци элбэг байдгийг санахад илүүдэхгүй. Байнгын, хүчтэй булчингийн таталттай хүмүүс эмнэлэгт хандах хэрэгтэй.
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин