Н.Энхбаярын шидсэн чулуу
2014/02/03
Сар шинийн босгон дээр үйлдвэржилтийн засгийн газар хэмээх нэр томьёо бүхий план зураг хэвлэлүүдээр ихэд тархав. Учрыг мэдэх хүмүүсээс лавлавал энэ нь ихэд холоос шидсэн чулуу гэв.
Тэрхүү зурагт үйлдвэржилтийн засгийн газар гэх нэр зүүгээд толгойд нь Х.Баттулгын нэрийг тавьж яамдын сайд нарт нь Т.Бадамжунай, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр нарын МАН-ынхан болон Ардчилсан намын хэсэг нөхдийн нэрийг зоожээ. Хальт харахад Ардчилсан нам Н.Алтанхуягаа унагаж оронд нь Х.Баттулга ерөнхий сайд болоод МАН-тай эвсэж засгийн газар байгуулах нь, бүр яамдын сайд нараа ч хэдийнэ тогтож тохирсон мэт. Гэвч ухаж үзвэл ямар ч утгаараа ийм засгийн газар үүсэх боломжгүй бөгөөд дээр дурдсанчлан Засгийн эрх баригчдыг хооронд нь хагаралдуулж эцэст нь хэн нэг нь ашиг хонжоо олох үүднээс шидсэн чулуу аж.
Мөн холоос шидсэн гэдэг нь хилийн чанадад байсан Н.Энхбаярыг хэлж буй хэрэг. Байсан гэх нь өдгөө Н.Энхбаяр сар шинийн баярыг тохиолдуулан нутагтаа ирсэн, эсхүл ирэх нь тодорхой гэнэ. Гэр бүлийнхэн, намынхантайгаа золголгоо хийхийн хажуугаар Н.Энхбаяр улстөрийн үүцээ задлаж, янз бүрийн чулуу шидлэж буй болтой.
Н.Алтанхуягийн засгийн газрыг хагалах, бутаргах нь МАХН-ын хувьд яаж ч бодсон ашиггүй хэдий ч магадгүй ийм замаар Н.Энхбаяр өрсөлдөгч нараа хатгаж цаашлаад өөрийн байх нүхээмалтаж байгаа гэнэ.
Бүр тодруулбал Н.Алтанхуягийг Х.Баттулга унагаж МАНАН-г байгуулах гэж байна гэсэн мессеж ардчилсан намын фракцуудын дунд эвдрэлийн гал өрдөж суудлаа алдахаас айсан одоогийн ерөнхий сайд засгийн газраа хөл чангатай байлгахын тулд нэг хөнжилд хамт шургасан МАХН буюу Н.Энхбаярын ямар л бол ямар тохироог хүлээн зөвшөөрч болзошгүй аж.
Тэр цагт Н.Энхбаяр Д.Тэрбишдагвынхаа оронд шадар сайд болно гэсэн мессеж ч биеллээ олж магадгүй юм. Учрыг мэдэх эх сурвалжийн мэдээллээр экс ерөнхийлөгчийн шидсэн чулуу ийм санаатай гэнэ.
Харин Ардын намын хувьд заналт дайсан Н.Энхбаярын эргэн ирж байгаад тун ч таагүй хандаж байгаа гэх бөгөөд элдвийн явуулгад авталгүй, сөрөг хүчнийхээ байр суурин дээр хатуу зогсохыг эрмэлзэж байгаа. Гэвч Н.Энхбаярын шидсэн болон шидэх олон чулуунууд хэний ч тархийг хага цохиж мэдэх аюултай гэдгийг улстөрийн хүрээнийхэн хэнээр ч сануулалтгүй мэдэж байгаа юм.
Н.Төгс
Зочин · 2014/02/11
ОДОО БОЛИМООР ЮМ ДАА МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАРЖ Л БАЙГАА Ш ДЭЭ. УНАСАН ХҮНИЙГ УЛАМ ДЭЭРЭЭС НЬ ДЭВСЛЭЭД БАЙДАГ ЭНЭ БОЛ МОНГОЛ ХҮНИЙ Л ЛАВ ЁС ЖУДАГ БИШ ХАРИН ҮҮНИЙГ БИЧИЖ БАЙГАА НӨХӨР ХЭНИЙ ЧУЛУУ БОЛООД МОНГОЛЫГ ХАГАЛАХ СОНИРХОЛ БАЙНА. МОНГОЛЧУУДАА ЭВТЭЙ БАЙЦГААЯ Л ДАА. ДАВАЙТЕ ЖИТЬ ДРУЖНО. ТОГДА МЫ...........
Зочин · 2014/02/04
hudlaa taaj bichih uymaene setguulch nertei humuus
Зочин · 2014/02/04
ene huniig ,odoo taivan bailgamaar yumda