Өдөртөө 20-22 градус дулаан /09*18/
2018/09/17
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус. Өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуур, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна. |