Энэ хүнээс салахаар шийдлээ
2018/09/20
Сайн байцгаана уу та нараас зөвлөгөө авах гэсэн юм аа. Нөхөр маань зүв зүгээр байж байгаад надаас оо сэв хайж хэрүүл хийгээд байх юмаа.
Бас өөр хүүхнүүдтэй ярина, месежлэнэ, тэгээд одоо намайг зайл гээд хөөгөөд байх юм. Би 5сартай жирэмсэн тэгээд би юмаа аваад салахаар шийдсэн. Өмнө нь эхнэртэй байсан тэрэнтэйгээ байнга надаас нууцаар холбоо барьдаг. Би түүнд хандаад нэг бол буцаад нийлээ гэхээр олон удаа тэвчсэн, бөөлжисөө долоохгүй гэнэ. Тэгээд байнга холбоо барина бас өөр хүүхнүүдтэй ярина чатлана. Тэгээд би одоо больё доо гэхэжр 2ула буцаад нийлнэ би чамд хайртай гэнэ. Гэхдээ би салсан нь дээр гэж бодоод явахаар шийдсэн хүүхдээ яавал дээр вэ?
hi · 2018/09/21
Amdral bolomjiin bol huuhed iluudehgui ee, huuhed baitugai ooriigoo yaay gesen hund huuhed hetsuush de zovoogood. Zaluugiin huvd shuud hay, ohid, busguishuudee iim chadvargui zaluuchuudtai bitgii ingej amdaraachee. oorsdoo l huchtei bai, yuund suuh gej yaarnam be.
Зочин · 2018/09/21
Манайхан хүүхдээр үнэндээ л тоглох юмаа. Хүнээ сайн таниагүй юу юуны духанд хүрэхгүй хүүхэдтэй болно. Тоглоом юмуу. Өнчин өрөөсөн хүүхэд. Манай хүүхнүүд өөрсдөө бас их хүчирхэг байх хэрэгтэй байна. Хүнд дээрэлхүүлээд л уйлагнаад л сууж байхаар байлдан дагуулаад нөхрөө өөрөөсөө өөр хүүхэн харах сөхөөгүй байлгах хэрэгтэй. Би өөрөө эмэгтэй хүн. Ээж хүн, охин дүү нартай эгч хүн. Хүүхнүүдээ мундаг байгаасай л гэж боддог.
Зочин · 2018/09/20
Хүнд хүн илүүддэггүй юм.