202 дугаар цэцэрлэг номын сантай боллоо
2018/10/22
Хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлбэл хүмүүжил, төлөвшилд нь сайнаар нөлөөлдөг. Мөн бие даан сурах чадварт нь эерэг нөлөө үзүүлж, няхуур болгодог гээд олон давуу тал номонд бий.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт хүүхэд багачуудын боловсрол, ирээдүйд хөрөнгө оруулалт хийж тойргийнхоо сургууль, цэцэрлэгт номын сан байгуулах ажилд хувь нэмэр оруулан, дэмжлэг үзүүлдэг билээ. Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 127 дугаар сургуулийн номын сангийн тавиурыг сольж өгсөн бол өдгөө эл хорооны 202 цэцэрлэгт номын сан байгуулж, суралцагч хүүхэд бүрийн тоогоор ном хандивлалаа. Ингэснээр цэцэрлэгийн багачууд үлгэрийн ертөнцөөр аялаж, өнгийн харандаагаар зурагт хуудас будах боломж бүрдэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ