П.Алтангэрэл Б.Хурцын сануулгыг үл тоожээ
2014/02/09
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэгтээ л хэрүүлийн алим шидэлцсэн Соёл спорт аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, тус яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил нарын хэрүүл нэг нь ажлаа өгснөөр нам жим болсон.
Тэдний хэрүүлийн алим шидэлцэх болсон гол шалтгаан нь төсвийн мөнгө хувьдаа завшсан гэх маргаан. Н.Оргил өөрийн хүсэлтээр ажлаа өгөх үедээ П.Алтангэрэлийн хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар хэвлэлийнхэнд алтан хошуу өргөж байсан нь саяхан. Харин түүний энэхүү мэдээллийг П.Алтангэрэл эрс үгүйсгэж, өөрийгөө энхийн цагаан тагтаа мэтээр ярьсан нь хэвлэлийн хуудаснаа үлдсэн. Тэгвэл Н.Оргил төрийн нарийн бичгийн даргынхаа талаар худлаа мэдээлэл цацаагүй бололтой. Учир нь П.Алтангэрэл албан тушаалд томилогдсоноосоо хойш албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа талаарх мэдээлэл өнгөрөгч оны тавдугаар сард АТГ-ын чихэнд хүрч байжээ. Баримтаас харвал 2013 оны тавдугаар сарын 8-нд “Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нь өөрийн танил тал, хамаатан саднаа албан тушаалд томилсон. Ингэхдээ тухайн албан тушаалд томилох тодорхой шаардлагыг хангаагүйг нь мэдсээр байж өөрийн хамаатны буюу Дорнод аймгийн хүмүүст албан тушаал олгож байна” гэх гомдлыг нэгэн иргэн АТГ-т гаргажээ. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гомдлын мөрөөр шалгалт явуулаад АТГ-ын дэд дарга Б.Хурцын гарын үсэг бүхий сануулгыг П.Алтангэрэлд өгч байсан аж. Баримтад дурдсанаар “П.Алтангэрэл нь 1985-2008 онд Дорнод аймагт ажиллаж байсан бөгөөд гомдолд дурдагсан Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Р.Хаяндорж, нягтлан бодогч Р.Алтантуяа нар нь мөн аймгийн төрийн байгууллага болон бусад байгууллагад ажиллаж байсан. Стратеги бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Алтан-Од, Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Р.Оюундэлгэр нар нь Дорнод аймгийн харьяат. Мөн хөрөнгө мөнгө захиран зарцуулах нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэст хамт ажиллаж байгаа зэрэг нь Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-т заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Иймээс Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана уу. Мөн цаашид тус яаманд ажилд орох гэж байгаа хүн нь дээр дурдсан хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад салбарын хууль, тогтоомжид заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх талд удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Б.Хурцын гарын үсэг бүхий албан тоот хүрсэн байх юм. Гэтэл П.Алтангэрэл баримтад дурдсан бүхий л хуулиудыг зөрчин байж, өөрийн хүмүүсээр яамаа дүүргэж, тодорхой шаардлагуудыг хангасан эсэхийг үл харгалзан хүссэн хүнээ албан тушаалд томилж байсан нь тодорхой болж байна. Б.Хурцын сануулгыг үл тоож байж төрийн албын төрлийн алба болгох их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа П.Алтангэрэлийг цаашид хэрхэхээ АТГ, Б.Хурц дарга шийднэ биз ээ.
Зочин · 2014/02/10
Hurts h****aa odoo vee ardchilsan amiin buyanaar neg gadaad OROND jargaj bsan suragtai ene zaluugiin garaar AN ih muu yum hiisen hiilgesen dee
Зочин · 2014/02/10
Үнэн шүү дээ. Алтангэрэл гэж хүн угаасаа дэндүү ашиг сонирхолын зөрчилтэй хүн. АТГ яаж хэлдэг юм бээ. Өөр мэдэх зөндөө баримт байна. Хаяндорж, Алтан-Од Оюундэлгэр нтр нь Дорнодынх бишээ Өвөрхангайнх нь хүмүүс
mongol · 2014/02/10
ene orgil boliohee.ajlaa hiij chadahgvi halagdhihaad ajliihaa daguu ***lgalt uguud unahihsan biz dee Altangerel bol chinii hajuud ih yum hiij chadah hvn.elii balai ****** mini mongoliig vilelgvi ter baga azi ruugaa tonil
Зочин · 2014/02/10
ОХУ-руу албан болон аялал жуулчлалаар явах хүмүүст зөвөлгөө өгч виз гаргана. Аяны их зам ХХК 9994-5545 95015665Бүрдүүлэх материал: 1% цээж зураг, гадаад пасспорт/ хугацаа 6 сараас дээш/
Зочин · 2014/02/10
Үнэн ш дээ. Дорнодын Аотан-Од ССАЖ-ны бүх тендерээс их бага хэмжээний мөнгө авсан гэсэн.
nergui · 2014/02/10
ene arai l dendvv yvuulga ym bishu zovhon erh ashgiin toloo busdiiga ingej doromjilj hor ***riig ni maltah hereg baina uu da. Ter N.Orgil gegch nuhur ajilaa hiij chdhguigese bolj yriltslaga ugch ooriigoo gutguulsen maygiin ***iin ym tv-r yrij olon niited ooriigoo ymar hun gedegee medruulsen odo bolimor ymaa