МАХН Г.Шийлэгдамбыг унагаж, засгаас гарна гэв
2014/02/10
Гуравдагч хүчний орон зайг бөглөж байгаа МАХН-ынхан дотооддоо нэлээд бужигнаантай байгааг эх сурвалж дуулгалаа. Урваачид шарваачид, гологдогсод, гомдогсодоор дүүрсэн тус намынхан айсуй сонгууль хүртэл Засгийн газрын бөөрөнд наалдаж, ам зогоох хүсэл нь тэднийг ямар нэгэн хүчтэй улстөр хийхэд саад болж байгааг эгэл жирийн гишүүд шүүмжилж байгаа юм.
Харин намын дарга Н.Энхбаярын бодлого бол гэнэт засгийн бодлого таалагдахгүй байна хэмээн Засгийн газраас гарах тухай төлөвлөгөө гэнэ. Жишээлбэл, 2012 оны сонгуулийн өмнө АН-ынхан гэнэт хамтарсан Засгийн газраас гарч жүжиглэсэн шиг драмыг тэд тавих ажээ. Энэ бол баттай эх сурвалжийн мэдээлэл бөгөөд МАХН-ын сонгуулийн шоу үүгээр эхлэхийг эх сурвалж нуугаагүй.
Түүнчлэн саяхан МАХН-д орогнол хүсч очсон УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн туйлын хүсэл нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, намын жагсаалтад дээгүүр эрэмблэгдэх юм. Тиймээс тус намын хуучин акулууд нийлэн, өдгөө алба хашиж буй генсек Г.Шийлэгдамбыг жийхээр төлөвлөж байгааг ч дуулгасан. Ц.Шаравдоржтой хүч хавсарч буй Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал, Л.Цог нараар тэргүүлсэн бүлэглэл юм. Л.Цог энэхүү генсекийг унагах ажиллагааг удирдаж байгаа бөгөөд тэрээр Ц.Шаравдоржтой багш шавийн барилдлагаатай аж. Ийнхүү хуучин акулууд нэгэн зорилго дор нэгдэж Г.Шийлэгдамбыг унагах гэж байгаа бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар ч Ерөнхий нарийн бичгийн даргыг унагах ажиллагааг дэмжиж байгаа гэнэ. Эгэл жирийн гишүүдийн хувьд ч намын гал тогоог тааруухан залгуулж байгаа Г.Шийлэгдамбыг солих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байгааг дуулгав. Мэдээжийн хэрэг Ц.Шаравдорж зүгээр ч нэг МАХН-ыг сонгоогүй.
Улстөрийн карьер нь дууссан энэ буурал эцсийн мэхээ хийж МАХН-ыг сонгосон, гэхдээ генсекийн суудалд очиж, намын жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлэх байсныг нуух хэрэггүй. Түүний сүүлчийн сонголт бол энэ. Г.Шийлэгдамбын хувьд Н.Удвалыг Эрүүл мэндийн сайд болоход тус намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, арга буюу Ерөнхий нарийн бичгийн дарга болгосон. Түүний хувьд намын Их хурлаас ч сонгогдоогүй, бараг хүчингүй шахам генсек гэхэд болно. Тэгэхээр МАХН эхний ээлжинд генсекээ сольж, дараагийн ажил нь Засгийн газраас гарч шоудах хэмээн эх сурвалж дуулгав.
А.Гал

Зочин · 2014/02/11
Zasag unagaavaa tegvel ta nar bolon ter МАХН iig chin ahij demjihgui shu ****aarai
Зочин · 2014/02/11
А.Гал гэж хужаа манж Монголчуудыг хагалж бутаргаж хооронд нь яс хаяж чадах уу амжих уу