Хүмүүнлэгийн их сургуулийн зүүн талын 3,000 м.кв газрыг Цэцэрлэгт хүрээлэн болгох захирамж гарчээ
2018/11/13
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3,000 м2 газрын эрхийг хүчингүй болгожээ.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хотын даргын өчигдөр гаргасан захирамжид:
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3,000м.кв газар эзэмшиж байгаа "Эрэл" ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,
- Тухайн газрыг иргэд амарч, зугаалах нөхцлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг 2019 оны III улиралд багтаан зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгахыг дурдсан байна.