Н.Алтанхуягийн өр 21 жилийн өртэй тэмцэхүйц байгааг онцлов
2014/02/17
Шинэчлэлийн Засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд барьж ажиллах үүрэг авсан. Тэгвэл 2000 оноос хойш ДНБ-ний өсөлт нэмэгдэж, 2009 онд уналтад орсон байсан ч 2010 оноос эргэн өсөлтөд орж, 2011 онд 17,5 хувь хүрчээ.
Тэгвэл шинэлэлийн Засгийн газрын үед 11,7 хувь болгож бууруулсан гэж МАН үзэж байна.Өнгөрсөн намраас эхлэн гадаад валютын нөөц хомсдолд орж, долларын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа төдийгүй ард түмний амьдралд хүндхэн байдал үүсгэсэн. Энэ нь МАН засаг барьж байх үе буюу 2012 онд 67,9 хувьтай байсан бол 2013 онд -52 хувьтай болж, валютын нөөц багассан нь мөн л Засгийн газрын буруу гэж үзсэн байна. Одоогоор гурван сар долоо хоногийн нөөцтэй гэсэн судалгааг МАН-ын зүгээс гаргасан байна. Засгийн газраас ДНБ-ийн өсөлтийг 18,5 хувь барихаар төлөвлөсөн ч 11,5 хувь, инфляцийг найман хувьд барина гэсэн боловч 12,5 хувь хүргэсэн нь Засгийн газрын амлалтууд биелэхгүй байгааг харуулж байгааг МАН-ын удирдлагууд сануулсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өр 21 жилийн өртэй тэнцэхүйц байгааг МАН-ын бүлгийн дарга онцоллоо. Тодруулбал, 1990-2011 оны хооронд нийт гадаад өр 2,2 тэрбум ам.доллар байсан бол 2012-2013 оны гадаад өр 2,1 тэрбум ам.доллар болжээ.
Энэ бүх эдийн засгийн урвуу үзүүлэлт, хариуцлагагүй хууль зөрчсөн үйлдлүүдийн гол шалтгаан нь засгийн газар ямар ч тодорхой бодлого, төлөвлөлтгүй улс орныг удирдаж байгааг харуулж байна. Тиймээс МАН улстөрийн хариуцлагатай нөлөө бүхий хүчний хувьд өнгөрсөн 10-р сарын 27-нд болсон 27-р их хурлаасаа Үндэсний зөвшилцөлд уриалж, Монгол улсын хөгжлийн бодлогыг батлан гаргасан.Үүнийгээ ажил хэрэг болгох үүднээс “Бодлоготой хөгжье” тогтоолын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж гаргалаа. Улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж улс орны өмнө тулгамдсан асуудлаар санал солилцож Үндэсний зөвшилцлийг эхлүүллээ. Парламентийн ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийх ажил их байна .УИХ-д цөөнх олонхийн эрх ашиг гэж байхгүй, ганцхан Монгол Улсын эрх ашиг л үйлчлэх ёстой. Засгийн газартаа ч хяналт тавьж чаддаг байх учиртай.Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийн хуваарилалтаа эргэн харж хууль тогтоомждоо яаралтай өөрчлөлт оруулах, хууль мөрддөг,хяналт бүхий Засгийн газар, сайд нартай болох ёстойг нөхцөл байдал биднээс шаардаж байна. УИХ ч хариуцлагаа ухамсарлаж хурал чуулганаа цагтаа эхэлдэг,төлөвлөсөн бол биелүүлдэг,хэлж амалсан бол хийж хэрэгжүүлдэг байхын төлөө ажиллах ёстойг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Н.Батаа
Зочин · 2014/02/19
ED NAR YAG INGEJ TENEGTENEE. UURSDIINKH NI 20-D JILD HIIJ CHADAAGUI AJLIIG YAJ 2 KHON JILD HIIKH VE DEE. IIM YUM YARIJ BAIGAAGAASAA ICHDEGGUI MANGAR GARUUD SHUU. UURSDUDTEI NI ADILKHAN MANGARUUD ZUNDU BG BOLKHOOR L INGEDEG BAIKHDAA.
Зочин · 2014/02/18
тэнцэх
Зочин · 2014/02/18
Ymar hariutslaga huleene gej baih bish amar ch ymuu daa. Ene evertenguud.
Зочин · 2014/02/18
MAN TAM RUU TONIL TAMDAA KHERUULEE KHII
Зочин · 2014/02/18
NOROVIIN HUU CH EH ORONIIG MIN ZEEL GESEN NEREER ZARAAD DUUSAJ BNA DA