Н.Энхбаяр дөрвөн сард эх орондоо ирэх нь ээ
2014/02/18
МАХН-ын дарга Н.Энхбаяр дөрөвдүгээр сарын сүүлээр ирэх нь ээ. Тус намын их чуулган хойшлоод байгаа нь намынхаа даргыг ирэхийн хүлээснийх бололтой.
Ямартай ч МАХН-ынхан Н.Энхбаяр даргыгаа ирснээс хойш чуулганаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг талаар тус намын хэвлэл мэдээллэ хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэн ярьжээ. Тэрээр хэлэхдээ " Н.Энхбаяр дарга дөрөвдүгээр сарын сүүлээр ирнэ. Тэр үер намын их чуулганаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАХН ямар үр дүнд хүрэв, юу хийж чадав гэдгээ гишүүд дэмжигчиддээ тайлангаа тавина. Ингэхийн тулд бид хоёр, гурав, дөрөвдүгээр сард бүх аймаг сумдаар явах төлөвлөгөөтэй байгаа юм. Тэгээд эхний групп Хөвсгөл аймгаас ажлаа эхэлж байна" хэмээв.
Н.Батаа