Эмэгтэй хүний толгой нэг эргэхээрээ эргүү болдог гэж үнэн шүү
2014/02/19
Сайн байна уу? энэ амьдралаа би хэн нэгэнд ухаарал болоосой гэсэндээ оруулсан шүү. Манай эхнэр бид 2 хамт амьдраад 13 жил болсон.
Харин гадаад руу эхлээд 6 сар болохдоо нэг залуутай явалддаг байсан юм байна лээ би чатыг нь уншчихсан юм. Бичсэн дээр нь бүүр сарын юм чинь ирсэн байхад хүртэл сексддэг байсан юм байна лээ.
Дараа нь солонгост 1 жил болохдоо ангийнхаа залууд хайртай болсон юм байна лээ. Харин би хүүтэйгээ үлдсэн. одоо тэр хүн энд байгаа боловч хүү рүүгээ төрсөн өдөр болон баяраар ч ярьдаггүй хүн. Би тэр залуучуудтай явалдсан нтрийг нь уучлах ухаан байвч надаас салахдаа миний авч өгсөн үнэртэй усыг миний ээжийн шарил руу цацна гэж хэлсэнд нь одоо хүртэл гомдож зэвүүцэж явдаг. 13 жил хамт амьдрахад ээж минь 1 ч удаа загнаж үзээгүй хүн тэр өдөр согтуу ирээд миний нуруунаас цус гартал маажсан байсныг хараад ээж минь эмэгтэй хүн эх хүн байж байнга шөнө орой согтуу орж ирж байдаг барагтай байгаарай гэж хэлсний төлөө тэр зэвүүн үгийг хэлсэн.
Тэгээд л би эмэгтэй хүний толгой эргэхээрээ ёстой хэцүү юм байна даа гэсэн дүгнэлтэнд хүрсэн дээ. Одоо хүү бид 2 сайхан амьдарч байгаа хүү маань ч ухаантай ээжтэйгээ ярьж байгаад нэг уулзаач гэхээр хэрэггүй ээ аав аа би таньтай л байхад хангалттай гэдэг. Харин баталгаагаа салгахад л миний айж байгаа зүйл бол хүүг минь ээж дээр нь байлгана гэхгүй бол ч. Би баримттай гээд тэр чатласан нтрийг нь зургийг нь утсан дээрээ хадгалчихсан байгаа. энэ гэр бүл салгалтын талаар надад зөвлөгөө өгөхийг хүсье.