ММСУХ-ны ерөнхийлөгчид П.Сэргэлэн, Ц.Батсайхан, Ч.Улаан нарын нэр дэвшинэ гэв
2019/01/24
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны /ММСУХ/ VII их хурал яг одоо Корперрейт зочид буудалд болж байна. Их хуралд 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд их хурлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгох юм.
Тодруулбал, УИХ-ын дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ажлаа өгсөнтэй холбоотойгоор ММСУХ-ны Ерөнхийлөгчийг шинээр томилох болно. Одоогийн байдлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчид холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, алдарт уяач П.Сэргэлэн, "Эрднэс Монгол " ХК-ын орлогч захирал, Тод манлай уяач Ц.Батсайхан, УИХ гишүүн, ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан нарын нэр сонсогдож байна.
Дашрамд дуулагахад, ММСУХ-д ММСЗУХ нэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн авсан мэдээгээр П.Сэргэлэн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдэг өргөдлөө өгсөн сурагтай байна.
Бид Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны VII их хурлын талаар эргэж мэдээлэх болно.
иргэн · 2019/01/24
Улаан тэгэж тэнэгдэхгүй байлгүйдээ.
зочин · 2019/01/24
Улаан минь чи одоо болиоч, яасан ичмээр юм бэ