Комд байсан бүсгүйг жирэмслүүлсэн хэрэгт сувилагч эрэгтэйг буруутгалаа
2019/01/25
Аризона мужийн Фоеникс хотын эрүүл мэндийн газарт ком-д байсан эмэгтэй өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэнэт амаржиж эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийнхэн төдийгүй бусад иргэдийг цочирдуулаад байсан юм. Хэргийн мөрдөн шалгах ажил эхэлж ком-д байсан эмэгтэйг жирэмслүүлсэн хэрэгт тус эмнэлгийн сувилагч эрэгтэйг сэжиглэн баривчлаад байна.
36 настай Натан Сутерланд нь “Hacienda” эмнэлэгт ажилладаг ба ком-д байгаа эмэгтэйг асардаг байжээ. Түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болон онц хэрцгийгээр бусдад халдсан гэж буруутгаж байна.
Эмэгтэйг төрсний дараа цагдаа нар эмнэлгийн бүх ажилтнуудын ДНК-г шалгаж эхэлсэн. Ингэхэд сувилагч эрэгтэйн ДНК оны өмнөхөн ухаангүй хэвтэж байгаа эмэгтэйгээс эсэн мэнд мэндэлсэн хүүхдийн ДНК-тай тохирсон байна. Сэжигтэн Марикопагийн шоронд хоригдож, энэ сарын 30-ны өдөр шүүх хурал нь товлогдсон.
29 настай эмэгтэй 2002 оноос хойш ком-д орсон байгаа юм. Өөрийгөө илэрхийлэх, эсэргүүцэх, ойлголцох чадамжгүй гэж үзэж байна. Сэжигтэн 2011 оноос хойш тус эмнэлэгт ажиллаж өөр хүмүүсийг хүчирхийлсэн эсэхийг цагдаа нар шалгаж байна.
Эмнэлгийн ажилтнууд эмэгтэйг жирэмсэн байсныг огт гадарлаагүй ажээ. Эмэгтэйгээс төрсөн хүүхэд эрүүл торниж байгаа гэнэ. Эмэгтэйн эцэг эх охиноо ком-д ороогүй, зөвхөн оюун ухааны чадамжаа алдсан гэж үздэг байна. Дуу хөгжим сонсох, ном уншихдаа тааламжтай байгаагаа илэрхийлдэг, мэдрэмж нь хэвээрээ байгаа гэжээ.
Эх сурвалж: livetv.mn