Сангийн сайдын улстөржилт жирийн албан хаагчдыг онилж эхэллээ
2019/01/27
Сангийн сайд улстөржиж байна. Яагаад ингэж хэлэх болов гэж үү. Ч.Хүрэлбаатар сайд хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийг цуглуулан НӨАТ-ын буцаан олголтыг баяраас өмнө иргэддээ олгох буянтай ажлыг хийсэн. Татварын ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлнө гэж сүржигнэсэн. Тэгвэл энэ ажил нь иргэдэд ихээхэн нэмэр тустай болсныг цахим орчинд төдийгүй сайтууд онцлон мэдээлсэн нь түүнийг хүчгүйдүүлсэн бололтой. Тэгээд ч иргэддээ үйлчилсэн төрийн албан хаагчийг яасан гэж буулгах вэ дээ. Үүнийг мэдсэн Сангийн сайд санасан зорилгодоо хүрэхийн тулд тус байгууллагын жирийн албан хаагчдыг нь барьцаалсан гэх яриа чих дэлсэв.
Тодруулбал, Татварын ерөнхий газрын албан хаагчдын цалинг нь тавихгүй бойкотлож эхэлсэн гэнэ. Цагаан сар болох гээд хэн хүнгүй л бэлтгэлээ хангаж байгаа энэ үед цалингаа ч авч чадахгүй байгаа төрийн албан хаагчдыг барьцаалах эрх Сангийн сайдад баймааргүй юм.
Түмэнд үйлчлэх төрийн алба түүний хувийн компани биш л байлтай. Тэгээд ч өс санасан нэгнийг намнах гэсэн атгаг санаагаа жирийн албан хаагчдыг барьцаалан хэрэгжүүлнэ гэдэг хүн чанаргүй нэгний л хийх хэрэг биз ээ. Түмэнд хүргэсэн үйлчилгээг буруушааж чаддаг төрийн нэр барьсан сайдад жирийн албан хаагчид гэм хийгээгүй л байлтай.
Зочин · 2019/01/29
Нөат.ын буцаан олголтыг өгөх нь тодорхойгоос хойш цагаан сарын өмнө хэрэгтэй үед нь өглөө гээд юу нь буруудах вэ? Үүнээс болж Татварын ЕГ.ын албан хаагчидын орлогод ямар нэгэн байдлаар нөлөөлж болохгүй шүү дээ.
Irgen · 2019/01/29
Жирийн албан хаагчидын цалинг олгоёооо!!! Хувийн компани бишдээ өөрсдийн нөлөөн дор албан хаагчидаа шахаанд оруулахаа больмоор юм.
Зочин · 2019/01/29
Яаахаарааа энгийн ажилаа хийж яваа хүмүүсийг нигээд боож дарамтлаад байдаг юм бэ
Зочин · 2019/01/29
цалингаа авмаар байна цагаан сар боллоо
Зочин · 2019/01/29
цалингаа авмаар байна цагаан сар боллоо
Зочин · 2019/01/29
цалингаа авмаар байна цагаан сар боллоо
Зочин · 2019/01/28
Хүн бүр л банкны зээлтэй амьдралаа залгуулж байна. Цалинг нь хугацаандаа тавиагүйгээс болж банкны хүү, алданги төлж бна. Та бол боломжтой л юм бгаа биз. Тэгвэл цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулдаг төрийн албан хаагчид яах болж бнаа
Зочин · 2019/01/28
Улсын төсвийг давуулан биелүүллээ гэж шагнадаггүй юм гэхэд төсөв бүрдүүлэх гэж ажилладаг салбарынхаа албан хаагчдын цалинг хугацаанд нь тавьчих сэтгэлгүй байх гэж
Зочин · 2019/01/28
Хөөрхий дөө хийх юмаа олж ядаж дээ
Зочин · 2019/01/28
Төрийн албан хаагчдыг барьцаалаад байхдаа яах вэ дээ арга ядсан арчаагүй үйлдэл
Зочин · 2019/01/28
Төрийн албан хаагчдыг барьцаалаад байхдаа яах вэ дээ арга ядсан арчаагүй үйлдэл
Tatvariin baitsaagch · 2019/01/28
Tsalingaa avii yaa saidaa.
Иргэн · 2019/01/27
Монглчууд төрд гарсан нь ажлаа тасалж, ЖДҮ нэрээр луйвар хийж, цэрэгт явсан нь амиа хлдаж, гадаадад гарсан нь боол болцгоож орон шоронд орсон нь үхэж үргэдэж гэртэй байгаа нь элэг уушиггүй болцгоож авдаг х нь амьдралд нь хүрэлцэхгүй өлөн зэлэмхэн амьдарцгааж байнадаа?'

Зочин · 2019/01/27
ene said meted jiriin alban haagchdad bayar boloh gd mungu hereg boldog gdgiig oilgohchgui, zuvhun uuriin ashig sonirhol boloh alban tushaal, uls turuu l boddog bh