Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2018 онд эрүүгийн 12551 хэрэг, иргэний 48155 хэрэг, захиргааны 1638 хэрэг, нийт 62344 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12904 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 1087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3747 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42.0 хувиар, иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсөж, захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна. 

Зарим хүнд гэмт хэргийн тоо өсөв. (залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

Хүчиндэх гэмт хэрэг 91 хэргээр буюу 47.6 хувиар;
Дээрэмдэх гэмт хэрэг 116 хэргээр буюу 62.7 хувиар;
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 11 хэргээр буюу 3.2 хувиар;
Хулгайлах гэмт хэрэг 137 хэргээр буюу 9.7 хувиар;
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 290 хэргээр буюу 39.7 хувиар;
Залилах гэмт хэрэг 180 хэргээр буюу 65.8 хувиар;
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 43 хэргээр буюу 50.6 хувиар тус тус өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав

Хүнийг алах гэмт хэрэг 18 хэргээр буюу 9.2 хувиар,
Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 1 хэргээр буюу 1.18 хувиар