Оргосон цэрэг хил давсан болох нь тогтоогджээ
2019/01/31
Увс аймаг дахь хилийн 0311-р ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.Вангансүрэн нь 2019 оны 1 дүгээр сар 30-ны өдөр морин уналгатайгаар хилийн харуулын байрлалыг орхин цэргийн албанаас оргосон байна.
Байлдагч Ц.Вангансүрэн нь Завхан аймгийн Асгат сумын харъяат 2018 оны 10-р сард цэргийн албан татагдан ирсэн. Уг байлдагч 19 настай, чөлөө хүсч байгаагүй юм байна.
Эрлийн явцад ОХУ руу хил давсан нь тогтоогдож, энэ талаар ОХУ-д талд мэдэгдэж эрлийн ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
иргэн · 2019/02/01
өнөөгийн залуус ямарч тэсвэр хатуужилгүй сульдаатай юмнүүд 10км марш тактикт гүйж чадахгүй бахардаж үхэж байна.Ганц ухамсарын шанаа даахгүй бидний үеийнх шиг 3 жил хаах юм бол гэртээ амьд харихгүй юм байна л даа
иргэн · 2019/02/01
Мань хүн цэргийн албыг санаатайгаар оргон зайлсан учир хорин жил гинданд хийгээч Цэргийн албаас оргосон этгээдийг эх орноосоо урвасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй шүү дээ
irgen · 2019/02/01
19-xun nastai zaluu orgoj baixiig bodoxod hetsuu l baij dee. Iim genen jaaxan zaluusiig aav eejees ni avchaad zuv l surgan xumuujuulmeer bna... Orgox ni buruu gexdee iim baidal ruu tulxej baigaa ni batlan xamgaalax salbar yamar baigaa ni xaragdaj bna!
Иргэн · 2019/01/31
ЦЭРЭГТ ЯВСАН ХҮҮХҮДҮҮД ЦЭРГИИН АНГИИН ЯРГАЛАЛААС БОЛООД БАЙГАА БУС УУ
Зочин · 2019/01/31
Huurhii duu, hetsuu baidan bolool orgoson bh, bitgii barj avaad alchihaarai. Huniig zodoj hatuujuulna, surgan gej ene zuund bgui shuu. Ornd n bolovsrold n anhaaraarai,,,,huurhii huu huitend daarchil yvaa bh daa,,,