НӨАТ-ын буцаан олголтоор 43.6 тэрбум төгрөгийг шилжүүлээд байна
2019/02/01
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өчигдөр оройноос эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Өнөөдөр /2019.02.01/ 12:00 цагийн байдлаар 277574 иргэнд 43.6 тэрбум төгрөгийг шилжүүлээд байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт хэлбэрээр энэ онд нэг удаа ийнхүү авч байгаа юм.