Өнөөдөр СОНДГОЙ ТООГООР төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
2019/02/03
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар, уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр буюу хоёрдугаар сарын 3-нд сондгой /1, 3, 5, 7, 9/ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох бол, тэгш /2, 4, 6, 8/ тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд өнөөдөр 08.00-17.00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт тогтоосон замаар зорчихгүй юм.