Монгол эрчүүд
2014/02/20
Би энэ сэдвээр бүр юм бичмээр санагдаад энэхүү жижиг таталбарыг бичиж байна. Миний бие сайхан гэр бүлтэй сайхан амьдардаг байлаа, /одоо ч гэсэн тэр үргэлжилсээр эд материалын хувьд/ нэг л өдөр миний нөхөр гэрээсээ, хүүхдээсээ, надаас яваад өгсөн.
Яагаад явсныг нь асуухаар огтхон ч юм ярьдаггүй, амнаасаа “А” ч унагахгүй байсаар дөрвөн жилийг ардаа орхижээ цаг хугацаа хичнээн хурдан, энэ хугацаанд гэртээ ирээч арваад жил амьдарсан амьдралаа дахин цааш нь үргэлжлүүлэх талаар хичнээн ярив ч амжилтанд эс хүрэх. За ингээд л залуу сайхан насаа зөвхөн нөхөртөө зориулж байсан түүний төлөө хүүхдийнхөө төлөө гэж явсан минь нэг л өдөр салхинд хийсээд алга болов. Хамгийн гол нь нөхрөөсөө хүсэж байсан юм минь яагаад гэрээсээ явсан тухай, юу нь болохгүй байсан цаашидаа яах талаараа ярилцах хүүхдээ яах талаар л эр хүн, эцэг хүний хувьд хариулт сонсох гэсэн болов ч харамсалтай нь тэр надад юу ч хэлээгүй байсаар дөрөв дахь жилийг үзэх гэж байна. Гэртээ ирэхгүй надтай нийлэхгүй юм бол хоёулаа эртхэн салъяа гэсэн болов ч тэгье гэсэн мөртлөө одоо болтол наашитай шийдвэр гаргахгүй гэрлэлтээ цуцлуулахгүй л байна. Тэгсэн мөртлөө хүүхэдтэйгээ надтай ямар ч холбоо байхгүй. Би гэж хүн гаднаас нь харахад нөхөртэй, харин үнэн чанартай өрх тойлгойлсон ээжийн үүргийг дөрвөн жил хийж явна.
Энэ нь надад маш хэцүү л дээ. Яахав гэр бүлийнхэн, найз нөхөд маань бол мэдэж байгаа харин ажлын газрынхан маань юу ч мэдэхгүй нуух шалтаг нь нөгөө шилэрсэн нөхрийг ороод ирэх болов уу тэгэхэд нь юу ч болоогүй байхад л салсан энэ тэр гээд л зарлаад явахаар гэж бодоод л нөхөргүй мөртлөө нөхөртэй эхнэрийн дүрд орж явна даа. За ингээд л нөхрөө хүлээсэн хүн хаалга дуугарах болгонд ирэх болов уу гэж өндөлзсөөр байтал стресс ганцаардал, галзуурал гэдэг юманд ордог юм байна. Ганцаардлаа тайлах гэж их үзсээн бясалгалд явлаа, салхинд гарлаа, фитнесд явлаа, ном уншиж үзлээ, найзуудтайгаа ярилцаж үзлээ тамхи татаж үзлээ аль ч намайг тайвшруулж чадахгүй л байлаа.
Эцсийн тайвшралын арга нь АРХИ уух байлаа, сүүлдээ архи уух маань ч бүр их боллоо хүн бүхний тэсэн ядан хүлээдэг БААСАН гараг энэ өдөрт зоолттой архидаж за тэгээд хагас сайн өдрөө шараа тайлах гэж өдөржингөө унтана даа. Унтаж, унтаж бүтэн сайн өдөр нэг юм сэргэж гэр орноо цэвэрлэх, хүүхэддээ жаахан цаг гаргана энэ цаг нь миний хүүд хангалттай биш үргэлж надад гомдолно. Би уул нь их сайхан амьдралтай, ажилтай, боловсролтой, царайлаг дажгүй эмэгтэй. Хэн ч харсан аятайхан бүсгүй, дунджаас дээш амьдралтай ийм л нэгэн бүсгүй. Гэтэл тэрний хариуцлагагүй хайнга, аймхай, завхай, хулчгар зангаас болж нэгэн эмэгтэй, бяцхан хүү шаналсаар л хорвоог барж байна. Миний энэ жижигхэн таталбарын гол зорилго нь ЭРЧҮҮД минь ээ аймхай байхаа болиоч ээ амьдрал чамд хатуу хандаж байвал түүнийг давж туулан айлын охиныг сайхан амьдруулна гэж эцэг, эхээс нь гуйж, эх орондоо тангараг өргөж авчаад өөрийн удам, угсаа бяцхан үртэйгээ хөсөр битгий хаяачээ.
Тэд чинь хүн шүү дээ, бас амьдрах эрхтэй. Та нар амьдралдаа хариуцлагтай ухамсартай, эр хүний ноён нуруугаар хандаачээ гэсэн зүйлсийг л хэлэх гэсийн. Эцэсдэн нь хэлхэд бас бүх эрчүүд ийм биш шүү дээ амьдралаа сайхан аваад явж байгаа мундаг эрчүүд энэ хорвоод зөндөөн байна. Энэ эрчүүдийн тэр амьдралаа гэсэн тэр сайхан тэмүүллийг хүний юманд дурлагч залхуу, замбараагүй, завхай хүүхнүүдээс бурхан тэднийг хамгаалаарай гэж хүсье дэ. Бүсгүй бүр, хүүхэд бүр аз жаргалтай байг.
MONGOL ER · 2014/02/23
CHI BURUUGVI. ter erd zunguuru zolbirch yavsan n arai deer bgaa bhoo.
good · 2014/02/22
buruug gant***n uuruusuu haij bai huniig buruutgaad baival setgel chini hezeech zasrahgui uneheer aimhai archaagui hulchgar er hun songoson bol chinii l buruu chi uuruu bichsen shigee tiim sain bol tiim muu hun chamaas holdsond bayarlah yostoi yum bishuu
Зочин · 2014/02/21
daichin bai huugiinhee toloo. . chamaas neg gai ****aa l biz. odoo bolnoshd. huudee ulger duurail n bolj amidarch bj arhia bolison n deerdee
Зочин · 2014/02/21
Ovoo bosgoogui bol ****zgai suuhgui gegcheer buh buruug ter hund ugch bolohgui. Yavsan ***ltgaaniig ni odoo boltol oilgoogui bol uurtui chin yaj hamt amidrah ve dee. Taarahgui hosuud gej bas baidag.
er · 2014/02/21
chamaig sain oilgoj bna. gehdee odoo bdaltai evlereed changa bh tsag chin irjee. odoo huleegeed hereggui de. hooson itgel chamaig uuriig chin l horlono. arhi bol demii de. emegtei hun arhind doorhinoo yalagddag yum. ene amidrald chin chinii nuhur l buruutai. ternees ter negen zavhai busguid buruu bhgui. chamd unench bgaagui chinii nuhuriin l buruu. yaahav arhi hani boldog ch bas l arhiig bitgii davraa. arhi yag huuramch nuhur shig chin ****lah bolno. chamd amjilt husie busgui mine. yariltsaj bolno shu.
Зочин · 2014/02/21
KHun zorilgotoi khusel temuuleltei baival bukh yum butne.Arkhi uukh bol zokhisgui zuil l dee.Niitech ukhaalag baikh kheregtei, nukhurteigee khamt baisan khugatsaagaa sain sanakh kheregtei. Magad chamd aldaa baisan ch yum biluu???
Зочин · 2014/02/21
bi ch bas yag iim amidral tuulj yavaa salsan ch yum shig salaagui ch yum shig 8 jiliig ardaa udjee. gexdee bi arxi uuddaggui. uux erx nadad bxgui bi uuriin xuuxdiin umnu xuleesen uureg gej bii. arxiar amidraliig shiidchixdeg bol bi uumaar l bna gexdee ene bol zuv zam bish gedgiig uxaaraad namaig xairlax xen 1n xezee 1n tsagt garch irne gesen itgeleer jiguurleerei busgui min
Зочин · 2014/02/21
bi ch bas yag iim amidral tuulj yavaa salsan ch yum shig salaagui ch yum shig 8 jiliig ardaa udjee. gexdee bi arxi uuddaggui. uux erx nadad bxgui bi uuriin xuuxdiin umnu xuleesen uureg gej bii. arxiar amidraliig shiidchixdeg bol bi uumaar l bna gexdee ene bol zuv zam bish gedgiig uxaaraad namaig xairlax xen 1n xezee 1n tsagt garch irne gesen itgeleer jiguurleerei busgui min
zochin · 2014/02/21
nadad cham shig hun heregtei bna uldsen amidraldaa chinii l toloo amidray holbogdoh bolomjtoi bol
Зочин · 2014/02/21
Amidral dr iim zuil bgaa bayarlalaa
Зочин · 2014/02/21
hen hend n no bnda.