Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа
2019/02/12
Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хяналаа.
Улмаар Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.
Хэргийн талаар эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан билээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
zochin · 2019/02/12
Тэгээл гарах биз дээ ардын хүү бол шууд шорон
Энэ муу ... · 2019/02/12
Энэ муу улс төрчид эрх мэдлээрээ далимдуулж дандаа дээрэм хийнээ. Түй чёрт. Эд ийм амьдралтай учраас нэгийгээ учиргүй хамгаална. Жишээ нь, энэ нөхөр Дорлигжавын хэрэг илрэх үед "манай Дорлигжав тэгэх хүн биш" гнэж ирээд л хуцаад байсан.
Энэ муу ... · 2019/02/12
Энэ муу улс төрчид эрх мэдлээрээ далимдуулж дандаа дээрэм хийнээ. Түй чёрт. Эд ийм амьдралтай учраас нэгийгээ учиргүй хамгаална. Жишээ нь, энэ нөхөр Дорлигжавын хэрэг илрэх үед "манай Дорлигжав тэгэх хүн биш" гнэж ирээд л хуцаад байсан.
Энэ муу · 2019/02/12
Энэ муу улс төрчид эрх мэдлээрээ далимдуулж дандаа дээрэм хийнээ. Түй чёрт
Энэ муу · 2019/02/12
Энэ муу улс төрчид эрх мэдлээрээ далимдуулж дандаа дээрэм хийнээ. Түй чёрт
Зочин · 2019/02/12
олон буцна гэдэг хэрэг устгах л арга,сүртэй мэдэгдэл хийгээд дараа нь хэрэгсэхгүй болж байсан олон тохиолдол бий,ардын хүүхдүүдийн хэрэг ингэж буцаж байсан түүх байдаггүй,авилгач түшмэдийнх л ожон буцаад сүүлдээ хэрэгсэхгүй болдог
Зочин · 2019/02/12
Цаг хожих арга юмуудаа