KFC хаагдлаа. Pizza Hut-ийг хэзээ хаах уу?
2019/02/18
Дэлхийн олон улсад салбараа нээсэн түргэн хоолны газар бол KFC. “Таванбогд фүүдс" компани уг сүлжээг Монгол улсад оруулж ирсэн. Ингэхдээ Pizza Hut-ийг мөн оруулж ирсэн. Тийм болохоор KFC болон Pizza Hut-ийн зарим салбар хамт оршдог. Харамсалтай нь KFC -ийн зайсан дахь салбар нь хариуцлага алдаж 1116 хүнийг хоолны хордлого болгосон. Тэгвэл хариуцлага алдсан “Таванбогд фүүдс" ХХК-ийг дараах хүн тэргүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл “Таванбогд фүүдс"-ийн үүсгэн байгуулагч нь “Таванбогд трейд” ХХК аж. “Таванбогд трейд” ХХК-ийг дараах хүмүүс тэргүүлдэг.
Дээрх нэр бүхий этгээдүүд 116 хүний хордлого болсон хариуцлагыг хүлээх учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар KFC Зайсан салбарын 2 ажилтанд зөрчлийн хэрэг үүсгээд байгаа аж. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад: Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газар прокурорын зөвшөөрөл, хяналт дор зөрчлийн хэргээр шалгаж байгаа гэв.
KFC болон Pizza Hut-ийн зарим салбарууд зэрэгцээд оршдог. KFC-ээс хордсон иргэд Pizza Hut-аас ч гэсэн хордохгүй гэх баталгаа алга. Тухайлбал, хоолны хордлого гарсан KFC болон Pizza Hut-ийн салбар зэрэгцээ оршдог. Нэг газраас усаа татдаг байх магадлалтай. Өнөөдөр KFC-ийн бүх салбарыг хаахтай зэрэгцээд Зайсан дахь Pizza Hut-ийн салбарыг хаасан. Хэдийгээр хүмүүс нэмж хордохоос сэргийлж байгаа ч бусад салбарыг ч гэсэн хаах учиртай.
“Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг шалгахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
НМХГ-аас KFC-гийн хоолонд хийсэн шинжилгээний хариуг албан ёсоор танилцуулахдаа "Хоолны 39 дээжийг авч шинжилгээний лабораторид хамруулсан. Мөн ажлын байрны тоног төхөөрөмж, агаарын шинжилгээ угаалга шинжилгээ гээд нийт 94 сорьцийг шинжилгээнд хамруулсан байгаа. Зайсангийн салбарын үйл ажиллагааг зогсоосон. Тухайн салбар нь 28 ажилтантай. Тухайн ажилчдын эрүүл мэндийн дэвтэрийг шалгахад арьсны халдварт өвчний шинжилгээнд хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтны гарын үсэггүй, тамга дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй. Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй. Холбогдох бүртгэл хөтлөөгүйгээр явагддаг зөрчил илэрсэн. Мөн үйл ажиллагаандаа халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэхдээ МХЕГ-ын зөвшөөрөлгүй бодис хэрэглэж байсан. Хамгийн ноцтой нь хоол хийхэд оролцдог ажилчид нь мэргэжлийн үнэмлэхгүй байсан. ХӨСҮТ-өөс өгсөн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, хоёр ажилтнаас нян илэрсэн. НМХГ-аас гаргасан шинжилгээгээр ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 152 илрээд байна. Тус салбараас нийт 4 зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулиар тус бүрд нь 5 хүртэлх сая төгрөгөөр торгоно. Тэгэхээр нийтдээ 20 сая төгрөгийн торгууль ногдуулна" гэж мэдэгдсэн.
Ажилчдаа цаг наргүй, цалин багатай ажиллуулдаг, тахиа нь түүхийрсэн гэх зэрэг олон таагүй мэдээлэл цахим орчинд харагддаг. Үнэн худлыг нь учир мэдэх биз. Гол нь 116 хүнийг хордуулсан гэх хэрэгт “Таванбогд Фүүдс” ХХК-ийг торгоод өнгөрөх юм байна. Харин хордсон хүмүүсийн эмчилгээний зардлыг хэн даах уу? “Таванбогд Фүүдс”, “Таванбогд трейд” ХХК-ийн удирдлагуудад ямар хариуцлага тооцох вэ?
Асуудлыг шалгаж дуусах хүртэл KFC салбаруудыг хаасан шигээ Pizza Hut-ийн бүх салбарыг хааж олон нийтийг болзошгүй эрсдэлээс сэргийлж болохгүй гэж үү???
бодлын хулгайч · 2019/02/19
АРД ТҮМНЭЭ ХОРДУУЛДАГ ХООЛНЫ ГАЗРУУДАА ХААВАЛ ТААРНА. МӨН ХЯТАД СОЛОНГОС ХООЛНЫ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙГЭЭЧЭЭЭ. АРД БИДНИЙ ХОДООД ХОГИЙН САВ БИШ. ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН. ОЛОН ЖИЛ БОЛЛОО
Zochin · 2019/02/18
Aldaa l geed haaj bolokhgui ajiliin bair tatvar geed tsondoo sain zuil bii. Nogoo taldaa hohirson humuusiig sain emchilj hohirolguo bolgoh heregtei. Kompani dotood hynaltaa saijruulakh heregtei
Зочин · 2019/02/18
gertee gants havirga chanaad idej bai,mungugui bol guanznuudiin shavhruu tuugeed id
ok · 2019/02/18
tegeech sda mine,bitgii chatsga aldaj ireed emnelegt ajil hwndrwwleed bai durak aa
Чикаго Альянс · 2019/02/18
очиж үзээгүй байж битгий хуцаад бай,орон гэргүй гуйлгачин цагаач харууд,мөнгөгүй тэнэмэлүүд ордог гуйлгачингийн гуанз гээд нэртэй газар сда минь
irgen · 2019/02/18
Дэлхийн олон оронд байдаг түргэн хоолны үйлчилгээ ш дэ. Ингэж хэт туйлширч болохгүй. Хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ аваад цаашаа алдаагаа дахин давтахгүй л явах хэрэгтэй ш дэ. Салбар хариуцсан ахлахууд тун хаоиуцлагагүй байна. Тэрнээс биш Баатарсайхан,Хулан 2 байнга очиж 24 цаг жижүүрлэж байлтай биш дэ.
Sanal · 2019/02/18
Neg udur hordoogui hed heden udur hordsn bhd helehgui arga hemjee avagui gj oigood bna, emneleg merg hynalt yu hj bv medeelehgui
Зочин · 2019/02/18
ЭНЭ ШАЛГАЛТАА НЭГ СТАНДАРТААР БҮХ НИЙТИЙН ХООЛНЫ ГАЗРУУДАД ЯАРАЛТАЙ ХИЙГЭЭСЭЙ, ЯМАР ДҮР ТӨРХ ХАРАГДАХ БОЛ??? ГЭРТЭЭ ГУРИЛТАЙ ШӨЛӨӨ Л ИДЭХЭЭС...
Зочин · 2019/02/18
МАНАЙ ҮНДЭСНИЙ ХУУШУУР, БУУЗНЫ ГУАНЗУУД БҮҮРЧ АЮУЛТАЙ БАЙЛГҮЙ ДЭЭ, ТЭГЭЭД ОДОО ЮУГАА ИДНЭЭ? ЭСВЭЛ ТУЙЛШРААД БАЙНА УУ?