'Таван Богд фүүдс'-ийн KFC-ээс дахин иргэд хордож эхлэв үү!
2019/03/19
Одоогоос сар гаруйн өмнө “Зайсан KFC” түргэн хоолны газрын хоолноос олон хүн хордлого авсан билээ. Эл үйл явдлыг эргэн сөхвөл, хоёрдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дуудлага ирж, 12-ны өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байдаг.
Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Иймд KFC түргэн хоолны газарт хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан.
Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлаж эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулсан. Ийнхүү шинжилгээний хариу нь хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Энэхүү хариунаас үүдэн үйл явдал намжаад өнгөрсөн.
Тэгвэл дахин иргэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа талаар мэдээлэл ирлээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр KFC-ээр хүүхэдтэйгээ үйлчлүүлсэн иргэн "Хүмүүс минь битгий KFC идээрэй!!! Хайртай үртэйгээ хамт халдвартад хэвтчихлээ шүү дээ.." гэв. Уг иргэний хувьд "Асуудалгүй болж, хариуцлагатай хандсан байх гэж итгээд үйлчлүүлсэн. Миний буруу байжээ. Би өөрөө гайгүй байна. Гол нь хүүхэд минь л байна. Дэмий л идүүлжээ. Шууд л дотор нь муухайраад бөөлжөөд гэдэс нь өвдөж эхэлсэн. Халдвартын хүлээн авах руу очиж үзүүлэхэд эмч нь цаг алдаагүй хурдан ирсэн нь сайн хэрэг" хэмээжээ. Тэдний хувьд карритай багцийг сонгосон аж.
Мөн амралтын өдрөөр үйлчлүүлсэн бас нэгэн иргэний хүүхэд нь хордлого аваад ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг дуулгав.
"Таван Богд Фүүдс” ХХК нь одоогоос зургаан жилийн өмнө Олон улсын сүлжээ KFC рестораны анхны салбараа амжилттай нээж байсан үндэсний хэмжээний томоохон компани. Гэвч олон улсын сүлжээ хоолны газар нь олон иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байх уу.
Уг нь мэргэжлийн хяналтын газраас бүх салбарыг хаах шийдвэр гаргаж байсан ч зөвхөн нэг л салбараа хаалгасан компани өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-д гарсан төлбөр мөнгийг барагдуулаагүй байгаа гэдэг. KFC Зайсан салбарт хоёрдугаар сард хийгдсэн шинжилгээний хариу эцсийн байдлаар энэ сарын 25-нд гарна гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлсэн.
Зочин · 2019/03/23
Таван богд өчнөөн жил Оюутолгойн 6000 ажилчинг ямарч асуудалгүйгээр хоол хүнсийг нь хариуцаж яваа мундаг компани. Eр нь бол тэднийг оюутолгойгоос шахах гэсэн явуулга явагдаж байгаа байх. Нилээд хэдэн жилийн өмнө Яармагийн эцсийн нэгэн сургуулийн захирал нь үдийн цай хөтөлбөрөө өөрсдөө дааж авахын тулд үдийн цайнд компануудын нийлүүлж байгаа зүйл найдваргүй гэж харагдуулах гэж 2 өдөр хүүхдийн цайны Талх Чихэрээс нийлүүлдэг боовонд зүү хийж бөөн сэнсаац дэгдээж тэр нь гаднаас нь сүүлд хийсэн нь батлагдаж байсан тохиолдол бий шүү
davaa · 2019/03/21
KFC r bainga uilchluulj hordlogo avch baigaarai,haaya booljih, chatsga aldah mash sain .
dasfasf · 2019/03/19
urdaas zuuhuus argagui yagaad gevel mongold KFC tahiag bolovsruulah uildver baihgui
Зочин · 2019/03/19
Ариун цэвэр сахиж болноо. Түүхий эдээ Хятадаас зөөж байгаа. Ашиг олох гэж байгаа учраас хямдаар нь урдаас. Харин тэр нь ямархуу юм байх нь ойлгомжтой.
Зочин · 2019/03/19
Яг үнэндээ бол KFC шиг ариун цэвэр, стандарт мөрддөг хоолны газар монголд маань байдаггүй шүү дээ манай хөдөөнөөс гаралтай оркууд их дургүй байдаг юм билээ...
Зочин · 2019/03/19
tahianii mah hujaagaas avch bgam chin hujaagiin hymd mahiig avaad hordulad bn shu de. hujaa tahia tomrulahiin tuld us shahad bdg bichlegiig uzeee bizde. manaihan tiim ym ideh ni gartsaagui. ter usand yu yu holisiin buu med. ydaj orosoos tahianii mah avmaar ym.
shaa · 2019/03/19
tavanbogd xviii biznes bulaasan gej sonsoj banana tavanbogd bulaalgasan gem sonsoogvi sugaa
Boloroo · 2019/03/19
Taban bogd sain shalguulaarai.Arai l bishee. arai albaar biznesiig ni bulaah arga bish baigaa.
Zochin · 2019/03/19
Itgehgui l bn. Yunaas bolood bn. Uduun hatgalag, hort yavuulga yum bishuu. Yamar ch gazar 1 asuudald orson bol teriigee zasaad harin ch saijirdag bizdee. End KFC g shahah hor yavagdaad l bgaa yum shig sanagdaad bndaa