Д.Эрдэнэбилэг тэргүүтэй ХХБ-ны удирдлагуудыг яллах боломжгүй гэв
2019/03/21
Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Эрдэнэсувд дөнгөж сая мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “Монголын зэс” корпараци, ХХБ-ны холбогдох удирдлагуудыг шалгаж байгаа. Ингэхдээ төрийн мөнгөөр Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан гэх асуудалтай холбогдуулж, нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн ч прокуророос буцааж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Мөн УИХ-ын нэр бүхий таван нэр бүхий гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай нь холбогдуулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг өмнө нь УИХ-д оруулж байсан. Үүнээс өөрөөр нэмж гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах асуудлыг ирүүлээгүй байна гэлээ
sonsogch · 2019/03/24
Huulia zasaj bgad ene nuhudiig bvgdiig ni ene gal hamgaalagchid bolson huuliinhantai ni hurungiig ni huraaj buh nasaar ni horih heregtei