Халаасандаа  50 тэрбумтай Норовын хүү Алтанхуягаар ахлуулсан Засгийн газар 14 их наяд төгрөгийг эдийн засагт эргэлдүүлж, та бидний сайхан сайхны төлөө ажиллаж байна. Гэсэн ч Монгол улсынхаа нэр нүүрийг ашиглаж, Чингис, Самурай бонд гаргаж, өр зээл тавьсний үр дүн өнөөдөр төдийлөн гарахгүй  байна.

 Өөрөөр хэлбэл  Н.Алтанхуягийн засгийн газрыг ажлаа эхлүүлэх үед ам.доллар 1305 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд  ам.долларын ханшийг 1384 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж амлаж байсан ч өнөөдөр 1794 төгрөгт хүрсэн нь түүхэнд байгаагүй өсөлт болж байна. Сүүлийн долоо хоногийн үзүүлэлтээс харахад ам.доллар өдөрт дунджаар 10 төгрөгөөр нэмэгджээ.

Эрх баригчид энэ жилийн улсын төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар тооцсон. Тэгтэл өнөөдөр ийнхүү өссөн нь эдийн засагт олон сөрөг нөлөө үзүүлж байна.  Долларын ханш 1794 төгрөг болж өссөнг 2012 онтой харьцуулахад Монгол Улсын өрийн хүүний хэмжээ 35 хувиар нэмэгдсэн байна. Бид жил бүхэн зээлийн хүүнд 150-180 тэрбум төгрөг төлж байгаа. Зөвхөн валютын ханшийн өсөлтөөс болж энэ зээлийн хэмжээ 35 хувиар өсөөд байна.Энэ ачааллыг та би, бидний хүүхэд л үүрнэ.

Аж ахуйн нэгжүүд тендерт оролцох сонирхолгүй болж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар  ам.долларын өсөлтөөс болж 500 гаруй ахуйн нэгж дампуурлаа зарлахдаа хүрээд байна.  Мөн Монгол улсын зээл зургаан их наяд төгрөг орчим эргэлдэж байгаагаас хоёр тэрбум орчим ам.доллартай тэнцэх зээл авсан аж ахуйн нэгжүүд ханшийн өөрчлөлтөөс болоод зээлийн эргэн төлөлтийн хувьд маш том эрсдэл хүлээж байна

Ам.долларын өсөлтөөс үүдэн  өнөөдөр шатахууны үнэ өслөө.  Уул уурхайн яам, Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны аравдугаар сарын 26-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 13 аж ахуйн нэгжид жилийн 3.8 хувийн хүүтэй 200 орчим тэрбум төгрөг олгожээ. Мөн 532 тэрбум төгрөгийг валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд олгосон ч үр дүн гарсангүй.

Уг нь Шинэчлэлийн Засгийн газрынханд сэтгэл байгаад зүтгэл гаргасан бол 14 их наяд төгрөгөөр улс орны хөгжлийг сэргээгээд өгөх байлаа.  Өөрөөр хэлбэл  Шинэчлэлийн засгийн газар 2013 онд 13.18 их наяд төгрөг зарцуулсан нь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн үеийнхээс 1278 дахин, П.Жасрайн үеийнхээс 76 дахин, М.Энхсайханыхаас 36, Ц.Элбэгдоржийн үеэс 17, С.Баяр, С.Батболд нарын үеийнхээс 5.4 дахин их хөрөнгийг зарцуулжээ.  Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын 1990-2011 он хүртэл 21 жилд зарцуулсан төсвийн нийт зарлагын 63 хувьтай тэнцэж байгаа юм.

            Үнийн дүнгээс үзвэл манай улс хөгжөөд  дэвшээд, дээшлээд байх ёстой.  Тэгтэл бодит байдал дээрээ эдийн засгийн өсөлт 17.5 хувиас 11.7 руу уруудсан байна. Өнгөрөгч онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар буурч, Монгол Улсын зээлжих зэрэглэл В+ байсныг В- болгож шатлал бууруулсан байх юм. Энэ мэтээр ам.долларын ханшийн нэмэгдлээс болж бид их хэмжээний

Ам.долларын өсөлтөд буруутай хоёр сайдаар нь туг тахъя гэхэд Ерөнхий сайд маань албаны хэдэн нөхөдтэй нийлж ам.долларын ханшийг бууруулсан.  Тэгэхээр  туг тахих гэсэн энэ хэлц үг их жинтэй тусад байх шиг байгаа юм.  Тэгвэл яагаад Шинэчлэлийн засгийн газраар туг тахиж болохгүй гэж... Бодох л  асуудал

Т.Энгүүн