Ачааны автомашинд засвар хийж байгаад дарагдан нас баржээ
2019/04/30
Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд компанийн хашаан дотор Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /54 настай, эрэгтэй/ “Волво” загварын ачааны автомашинд засвар хийж байгаад дарагдан нас барсан байна.
Ослын тухай дуудлагыг ОБЕГ-т 2019.04.29-ний өдрийн 19:48 цагт ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 19:55 цагт очиж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.