Цэцэрлэгийн багачуудын хоол & Сурагчдын үдийн цайг анхаараач сайд аа!
2019/05/01
Монгол улсын ирээдүй хойч үеийнхний эрүүл мэндэд анхаарах эрх мэдэлтэн байна уу? Ийн асуухын учир нь хүүхдийг зургаан настайгаас эхлэн сургуулийн босгыг алхуулах болсон энэ цаг үед "хүүхдийн хоол" нэн тэргүүний асуудал болоод байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхэд хорт хавдраар өвчлөх тохиолдол ихсэх хандлагатай болоод байгаа нь аюулын хэмжээнд хүрэхгүй гэсэн баталгаа алга. Сурагчдын үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч хүүхдэд тэжээллэг, биед нь хэрэгтэй шим тэжээлийг өгч чадахгүй байгаа гэж олон эцэг эх үздэг. Хүүхэд өдөрт авах амин дэмээ хоол хүнсээрээ дамжуулан биедээ авч чадахгүй байна гэсэн судалгаа ч гарсан. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаа нь дархлаа муу байгаагийн илрэл гэж эмч нар хэлдэг. Хүүхдийн дархлаа нь хоололттой шууд холбоотой. Өдрийн ихэнхи цагийг цэцэрлэгтээ өнгөрүүлж байгаа багачууд цэцэрлэг дээрээ чанартай, тэжээллэг хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Гэтэл төрөөс тогтоосон хоолны мөнгөнөөс үүдэн уг стандартад нийцэхгүй хоол идэх тохиолдол байгаа болоод хүүхдийн дархлаа суларч амархан ханиад томуу хүрч байгаа нь хэнд ч ойлгомжтой байхад хоолыг чанаржуулах арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай.
Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь нь “Д” амин дэмийн дутагдалтай. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн 9.5 хувь нь “А” амин дэмийн дуталтай, 60.1 хувь нь тус амин дэмийн нөөц бага гэж гарсан. Түүнчлэн сүүлийн үед бага насны хүүхдийн хараа муудах эмгэг зонхилж байгаа талаар нүдний эмч нар ярих болсон. Үүнээс харахад хүүхэд цэцэрлэгтээ болон сургууль дээрээ идэж байгаа хоол хүнсээрээ дамжуулан өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй байгаа нь тод харагдаж байна. Гэртээ мэдээж, эцэг эх хүүхдүүддээ аль хэрэгтэй болгоныг идүүлж уулгаж, өвчинд өртүүлэхгүй байх талаар анхаарч байгаа нь ойлгомжтой. Долоо хоногийн таван өдрийг цэцэрлэг болон сургууль дээрээ өнгөөрөөдөг. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны хүүхэд нэг өдрийн 24 цагийн 8-9 цагийг ангидаа үлдсэн 15 цагийн гэртээ байна гэж бодьё. Тэгэхээр өглөө 8 цагт цэцэрлэгтээ очоод орой 6 цагаас гэртээ харина. Ингээд оройн хоолоо идээд оройн 21 цагт унтана. Өглөө мөн л цэцэрлэгтээ энэ маршрутаар 5 хоног хоног цэцэрлэгтээ явна. Энэ хугацаанд хамгийн идэвхитэй хоол идэх цаг нь цэцэрлэг дээрээ өнгөрч байгаа нь ажиглагдсан биз ээ. Одоогийн байдлаар цэцэрлэг дээрээ нэг хүүхэд өдөрт 1650 төгрөгийн хоол иддэг. Харин 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн хүүхэд 2400 төгрөгийн хоол иддэг нормийг төрөөс тогтоож өгсөн нь хэвээр мөрдөгдөж байгаа. Тэгвэл эл мөнгийг нэмэх эсвэл бүүр болиулж эцэг эхээс нь хоолны мөнгийг гаргуулдаг тогтолцоог нэн даруй шийдэх цаг ирсэн шүү БСШУЯ-ын сайд аа.
Сургуулийн сурагчид хичээл дээрээ үдийн цай хөтөлбөрөөр дамжуулж цай боорцог ихэнхи нь иддэг тухайгаа аав, ээждээ хэлж ярьдаг байх. Анхиатай захиралтай сургуулиуд нь "үдийн хоол" иддэг гэлцдэг. Энэ нь юу гэхээр, тендерт мэргэжлийн, стандартад нийцсэн цай, хоолыг нийлүүлэх компанийг шалгаруулж авсан газрын сурагчид өлсөхгүй байдаг. Гэхдээ авах ёстой амин дэмээрээ баялаг хоол иддэг эсэх нь мөн л эргэлзээтэй. Уг хөтөлбөрийг хэрэгжиж эхлэснээс хойш нэлээдгүй хэдэн удаа сурагчид үдийн цайнаасаа хордлого авсан хэрэг гарсан.
Манай улсад хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт хүндэрсэн гэдгийг хоолзүйч нар ярих боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хоол тэжээлийн давхар дарамт”-тай орон гэж тодорхойлжээ. Сургуулийн үдийн хоол хөтөлбөр дэлхийн 170 орчим оронд хэрэгждэг бөгөөд бүгд өөрийн хууль эсвэл үндэсний хэмжээний стандартаар зохицуулагддаг ажээ. Гэтэл манай оронд үүнийг зохицуулах хууль түүнийг орлох хэмжээний стандарт үгүйлэгдэж байгааг гэдгийг мэргэжлийнхэн онцолдог. Уг нь энэхүү үдийн хөтөлбөрийг батлуулахаасаа өмнө мэргэжлийн хоолзүйч нараар хүүхдийн идэх ёстой нэг өдрийн шим тэжээлийн нормын дагуу жишиг хоолны цэс боловсруулан гаргуулсан байдаг. Гэвч ажил хэрэг болох шатандаа буруу тогтолцоогоор явчихсан бололтой. Өөрөөр хэлбэл, нэг сурагч өдөрт 600 төгрөгийн хоол үдийн цайгаараа иднэ гэдэгт мэргэжлийн хоол зүйч нар ямар хоол идэж болохыг тооцоолж хоолны загвартай болсон. Гэтэл бодит амьдрал дээр амин дэмээр баялаг хоол гаргаж өгөх биш гэдэс дүүргэх эсхүл нүд хуурсан хоол хийж өгөөд байгаа нь загвар хоолыг судалж, гаргасан хоол зүйч нарыг алмайруулж орхисон байдаг. Энэ тал дээр сайд нь анхаарч ажиллахгүй бол хүүхдүүд өнөөдөр ходоодны хорт хавдар гэх аюултай тулгарсаар байх болов уу.
Gerelt · 2019/05/02
Ямартай ч зангарагтай ЕСтай болсон одоо яамдын сайд нар нь бас нэг ханзааны улсууд болвол их л аятайхан байх юм.
Doljoo · 2019/05/02
Энэ цаг мөчөөс эхлэн хариуцлага хатуу сахилга баттай Засгийн газар бүрдлээ. Одоо үр дүнг нь хүлээх л үлдэх шив Амжилт!
Ариунсувд · 2019/05/02
Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.
Дуурсах · 2019/05/02
Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.
Gerelt · 2019/05/02
Хүрэлсүхийг улс төрчид дундаас байж болох хамгийн эх оронч сэтгэлтэй хүн гэж бодож байна.
Tumur · 2019/05/02
Хүрэлсүхийг улс төрчид дундаас байж болох хамгийн эх оронч сэтгэлтэй хүн гэж бодож байна.
Баярмөнх · 2019/05/02
Хүрэлсүх нийгмийн захиалга мөн. Яагаад гэвэл хүмүүс идэх хоол гэхээсээ эмх замбараа хүсч байна.
Дөлгөөн · 2019/05/02
Хүрэлсүх нийгмийн захиалга мөн. Яагаад гэвэл хүмүүс идэх хоол гэхээсээ эмх замбараа хүсч байна.
Дуурсах · 2019/05/02
Сайдуудаа л зөв хүнийг сонгож томилоосой хувь хүнийхээ тал бол асуудал алга Хүрэлсүх
Surguuliin hool hereggui · 2019/05/01
Etseg ehchuud ni uursduu gereesee hooliig ni uguud yavuulsan ni deer. Ter surguulias ugch baigaa hool ch yumuu hor ch yumuu medegdehgui yum iduulj baisnaas geriin hool ni yadaj eruul mended ni sain. Er ni tegeed hunii tuluu huuhed gargasan bish, uuriinhuu huuhdiin hooliig uursduu beltgeh yostoi.