Монгол хүн төрөхдөө эхээсээ сурсан Монгол хэл бол алдаа мадаггүй бүрэн гүйцэд бүгдийг чаддаг хэл биш. Ямар ч хэл бэлэн бүрэн бүтэн дээрээс буугаад ирээгүй. Хэлийг яриж хэрэглэж алдаж онож байж л сурдаг.

Тиймээс мэргэжлийн хүмүүс хэлийг үргэлж засаж залруулж сайжруулах гэж хэлний мэргэжил сурч цол зэрэг зүүдэг. Гэтэл Монгол хэлийг чанартай болгож улам цааш баяжуулж гадаад үгүүдээр өргөжүүлэхгүй байгаад л Монгол хэлний хүмүүсийн алдаа байгааг хэлмээр санагдлаа.

Монгол хэлний мэргэжилтэнүүдээс гадна орчуулагч гэдэг хүмүүс бас хэлийг балласаар. Англи болон бусад хэлнээс орчуулах гэж хичээдэг орчуулагч гэж нэрлэдэг хүмүүсийн алдаа бол гадаад үг бүрт таарсан Монгол үг бий гэсэн мунхаг болоод харанхуй ойлголт. Монгол хэл гадны бүх үгийг орлуулж орчуулах чадваргүй. Ерөөсөө чадах ч албагүй. Бүхий л соёлт оронуудын хэлүүд холилдсон. Харин ой шугуйд амидардаг зэрлэг овогийн хүмүүсийн хэл гадны үг агуулаагүй цэвэр байх боломжтой.

Гаднаас орж ирсэн шинэ үгийг шууд хэрэглэхээс өөр аргагүй. Хэрвээ махчилж орчуулбал үгийн үнэ цэнэ алдагдана. Нөгөөтэйгүүр Монгол хэзээ ч баяжихгүй. Жишээлбэл радио гэсэн үгийг “араажуу” гээд л хэлний онцлогоор аялуулж Монгол хэлний толь бичигт шинэ үгтэй болж чадвал ядаж цөөхөн үгтэй Монгол хэл өргөжих жишээтэй. Гэтэл хүлээн авагч гээд махчилж орчуулаад утга алдуулдаг. Хүлээн авагч шууданд эсвэл эмнэлэгт бас байдаг биздээ.

Монгол хэл нэгэнт 10 аад хэлний холимог хэл тул гаднаас орж ирсэн санскрит, түвд, хятад, перс үгнүүдийг маш их давхцуулан хэрэглэдэг алдаа харагддаг. Адилхан утгатай үгнүүдийг ялгаатай мэт хэрэглэдэг. Жишээлбэл билиг, боди, оюун гэх үгнүүд өөр хэлнүүдээс л орж ирсэн нэг утгатай үгнүүд мэт.

Орчуулагч гэсэн ойлголтыг бас л сайн яриж тодорхой болгох шаардлагтай болжээ. Мэргэжилийн хяналт хийдэг байгууллага дутагдана. Өөрсдийгөө орчуулагч гэж хэлдэг хүмүүс хоёр төрөлд багтдаг. Нэгд орчуулагчийн мэргэжилтэй гэдэг их дээд сургуулийг төгссөн гэдэг хүмүүс. Тэд зөвхөн Англи хэлний мэргэжилтэй гэж буй тул яаж бусад мэргэжил адаглаад уран зохиолын номнууд орчуулж чадах вэ дээ. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй хамтар ч орчуулах шаардлагатай.

Хоёрт мэргэжлийн биш орчуулагчид нарийн мэргэжил сурсан хэдий ч гадаад хэлэндээ маруухан байдаг. Англи хэлгүй мөртлөө Америкт сурсан гэдэг, Герман хэлгүй мөртлөө Германд сурсан гэдэг цаашлаад Японд сурсан мөртлөө Япон хэлгүй. Ийм хоёр төрлийн орчуулагчидын орчуулсан гэдэг номууд хэцүү л байдаг.

Хамгийн хэцүү юу вэ гэхээр орчуулагч номыг өөрийнхөө ойлгосноор орчуулдаг. Сигмунд Фройдын психологийн сэтгэлийн онол номыг орчуулагч өөрийнхөө ойлгосноор орчуулчихсан байдаг тул одоо тэр номыг Сигмунд Фройдын ном биш харин орчуулагч ингэж ойлгосон юмаа гэдэг ном болгон хүлээн авах хэрэгтэй болов уу.

За ингээд урагшгүй Монгол хэлнийхэн дээр нэмэгдээд чадахгүй орчуулагчид холион бантан хийж тэдний номуудыг хэвлэдэг хэвлэлийн жижиг том компанууд оролцоод ирэхээр ёстой ном гэхэд хэцүү л болдог. Тиймээс номд мөргөм үү гэдэг бол ёстой мухар сүсэг.

Өнөөдөр залуу хүмүүст ном унш гэж хэлмээр гэхдээ битгий Монгол хэл дээр уншаарай гэж л захимаар санагддаг. Гэтэл эх хэл Монгол юм чини эх хэл дээр уншвал илүү их сэтгэлд ойр буух шүү дээ. Залуу үе унших ёстой номуудыг бичсэн, орчуулсан болон хэвлэсэн хүмүүсийг бодохоор аймшигтай. Яг л байгалийн гамшигтай адил номын гамшиг тохиожээ.

Яагаад ингэж номын гамшиг болов?
Яагаад гэвэл Монгол хэлийг ойлгоогүй байна шүү дээ. Монгол хэлээрээ бид бусдад яг үнэхээр юу болсон тухай бодит байдлыг л буулгах зорилготой. Хэл муу бол үнэхээрийн байдалыг буулгаж ч чадахгүй тэгэхээр ойлголцох бүтэлгүйтэж газар тэнгэр шиг л зааг гарна. Ийм зааг гаргахгүйн тулд Монгол хэлний хичээл гэж сургуулиудад орж бид түүний дараа ертөцийн тухай бүгд адилхан бас зөв ойлголттой болох учиртай.

Юм харицангуй биш, эсрэг тэсрэгийн онол гэж хаа ч байхгүй. Бас хоосон чанар гэдэг шал худлаа. Юм харицангуй биш адилхан ядаж ойролцоо байх жамтай. Юм эсрэг тэсрэг биш харин дилектик болж эвээ олох учиртай. Хоосон чанар гэж хаа ч үгүй мэдрэлийн эрхтэнүүд л хоосон мэдрэх болохоос хаа ч хоосон биш. Хоосон өөрөө бас нэг хоосон юм.

Яагаад би энд хэлний хүмүүсийг шүүмжилж буй гэхээр үг хэл тунгалаг бол бодол шижир явагдана. Үг хэл булингартай бол бодол бохир явагдана. Ийм л булингартай хэл яриагаар Монголын яруу найрагч болон өөрсдийгөө зохиолч гэдэг хүмүүс хэлийг булингартуулж түүнийгээ түгээцгээдэг. Улстөрийн өгүүлэл бичдэг нөхдүүд бол өөр хэрэг.

Тэд тэртэй тэргүй булингартуулах зорилготой. Монгол хэлний хүмүүс энэ бүгдтэй эвлэрч бас булингартуулж бушуухан шиг номоо хэвлүүлж номын дэлгүүр болон номын сангуудад шахдаг. Төрөөс мөнгө аваад шахдаг хүмүүс ч бий. Тэд дээд хэмжээнд үг хэлийг булингартуулдаг.

Яруу найрагч, зохиолч, улстөрийн өгүүлэлтэнгүүд цаашлаад орчуулагчид нэгэнт Монгол хэлийг булингартуулж чадсан тул одоо уншсан хүмүүсийн бодол шижир болох биш харин бохир болцгооно. Монгол хүний бодолд ингэж их хэмжээгээр бохир суулгаж бохиртуулсан тул өнөөдөр ямар ч мэдлэг боловсролын сэдэв ярихад утга учраа алддаг аюул бий.

Монгол хэлийг булингартуулж ард түмний ухааныг бохирдуулагчидаас яаж салах вэ? Биед гэмтэл учруулахад шүүхээр шийтгэгдэнэ. Тэгвэл оюуны гэмтэл учруулж буй нэр дурдсан салбарынханыг хэн шүүх вэ? Хуулийн ямар байгууллага бий вэ?

Яагаад би энд Монгол хэлний тухайн харамсан бас халаглан бичиж буй вэ гэхээр хэлэндээ биш хүний ухаанд хийж буй гэмт үйлдэлүүдийг илчилэх зорилготой. Хэлээр бид маш сайн логиктой бодож сурах ёстой. Логик гэдэг маш чухал гаргалгааны онол. Логикийг гаргалгаа гэж ойлгох боломжтой. Сэтгэн бодох гэх мэт буруу орчуулан хэрэглэж дасцгаажээ.

Хэрвээ хэл булингартай бол логик цэвэр биш харин ч бохир явагдана. Яагаад Монгол хүмүүс залуу ч хөгшин ч бодож чаддаггүй вэ гэвэл логик алдагдсан. Нэгэнт Монгол хэл логикгүй болсон тул хэн ч юунд ч үнэмшихгүй. Шинэ зүйлд бас мэдлэгтэй зүйлд үнэмшихээс айна. Ийм их айдастай болгоод хаячихсан.

Монгол хэлний бас чухал хийгдээгүй алдаа бол абстракц. Бид хэлээр абстракцлаж чаддаг болох ёстой. Үүнийг мэдээж ерөнхий боловсролын сургуулиудад түүний дараа их дээд сургуулиудад сургах учиртай байтал хийгдээгүй. Түүний оронд хэлний гээгдэх дүрэм эсвэл найруулан бичлэг цаашилбал зохион бичлэг бичүүлж ямар ч абстракцлах чадваргүй болгодог. Ингээд хэлээр абстракцлаж чадахгүй залуу үе хичнээн Америк яваад хичнээн Япон яваад олигтой хэл сурахгүй. Яагаад гэвэл Англи, Герман гэх мэт хэлнүүд өндөр абстракцлал шаарддаг.

Залуучууд сэтгэл болон мэдрэл хоёрын ялгааг мэдэхгүй тул мэдэрсэн мэдрэмжээ үгээр илэрхийлж чадахгүй байна шүү дээ. Тэд сэтгэл хөдлөлөө одоо тэгээд яаж хөдөлж буйгаа бас Монгол хэлээрээ булингаргүй илэрхийлж чадахгүй байх жишээтэй. Бодож бол тэртэй тэргүй чаддаггүй. Мэдлэгийн тухай бол бүр ярих ч хэрэггүй.

Ийм булингартай хэлтэй бохир бодолтой залуу үе их дээд сургуулиудад бэлтгэгдээд нийгэм рүү цуван орж ирсээр. Ингээд нийгэм жил бүр булингартуулагчидаар дүүрнэ. Үүнийгээ дагаад улс орон бохир бодоцгооно. Улстөрчид бүгд булингартуулах болон бохирдуулах үйлдэлээ амжилттай гүйцэтгэнэ.

Насанд хүрсэн мөртлөө зөв яриж хэлж чадахгүй байна шүү дээ. Мэдээж хар маасын хэмжээнд ярихад бол өөр хэрэг. Гэтэл оюуны түвшинд, мэргэжлийн түвшинд, сэхээтэний түвшинд бохир бодол явагдаж болохгүй биздээ. Сэхээтэний давхрага үгүйлэгдэнэ гэж би өмнө бичсэн.

90-ээд онд улс орноороо гахай зөөж хар наймаа хөгжсөн. Ингэж их наймаачин болсон орон дэлхий дээр байхгүй. Гахай зөөгөөгүй хүмүүс ар хударгаар төрийн хулгай хийцгээж банкуудаар тоглоцгоосон. Түүний оронд мэдлэг боловсрол руу хуйларсан бол юу гэж өнөөдөр бүгдээрээ хар маас болцгоож мухар сүсэгт нэрвэгдэж шашинуудад сэглүүлэх вэ дээ. Тархины дархлаа устгаж чадсан нөхөдүүд ажилаа сайн хийжээ.

Нөгөөтэйгүүр үгэнд битгий ингэж их итгэж үнэ өгөө ч гэж ялангуяа залуу үед захимаар санагддаг. Хүмүүсийн цэцэн мэргэн нэртэй үгүүдийг болон дөрвөн мөртүүдийг яасан ч их уншиж солилцох дуртай юм бэ дээ. Үг гэдэг бол оноосон нэр шүү дээ. Цаад утга учир юмс зүйлтэй ямар ч хамаагүй.

Үг сонсоно гэдэг ямар нэг юманд зүүсэн нэрийг л сонсож буй шүү дээ. Далай лам ингэж хэлсэн гээд ямар ч орчин үеийн амидралд утга учиргүй үгсийг фэйсбуук дээрээ тавиад л ямар хэрэг байна. Түүний оронд уншсан номынхоо гарчигийг солилцож номын тухай яриа өрнүүлэх хэрэгтэй биздээ. Тэгвэл ядаж ухаан бохирдохоос хамгаалах биш үү.

Хэл гэдэг бол үргэлж сайжирах ёстой. Яагаад гэвэл цаг үе үргэлж өөрчлөгдөж хөгжил дэвшил ирж буй тул түүнтэй мөр зэрэгцэн хэл сайжрах учиртай. Хэл ерөөсөө хэн нэгний өмч биш харин бүгдийн өмч. Ренчин, Дамдинсүрэн нарыг өнөөдөр хүртэл яг л Монгол хэлийг өмчилсөн хүмүүс мэт шүтдэг хүмүүс олон. Тэд тухайн үедээ хийх ёстой ажилаа хийсэн. Өнөөдөр бол өөр хэрэг. Монгол хэлэнд шинэчлэлт хэрэгтэй. Цаг үеэ дагахгүй хоцрогдсонд хорогдох хэрэггүй. Ерөөсөө хуучинаасаа салж шинэчилж хөгжүүлэхийг инновац гэдэг. Тэгвэл Монгол хэлэнд инновац хэрэгтэй болжээ.

21-р зуунд Монгол хэл өөр түвшинд очиж өнөөдөрийн асуудалуудыг бидэнд ойлгомжтой хэрэгтэй бас тустай болгох ёстой болохоос биш Монгол хэл бидэнд саад болж хойш ухраах учиргүй. Монгол үгсийг эгшиг гээдэггүй бас нэр үгийн араас дагаваруудыг залгаж бичихгүй салангид бичиж эхэлбэл интернэтэд үг хайхад дөхөм болох жишээтэй.

Жишээлбэл “ардчиллын” гэсэн үгийн эгшиг гээж бас дагаварыг залгуулан бичихийн оронд “ардчилал ын” гэж бичиж сурцгаавал компютерт толи бичгүүдийг программд оруулж хайлт хийхэд дөхөмтэй болно. Хэн ч ардчиллын гэсэн үг хайхгүй харин ардчилал гэсэн л үг хайна шүү дээ.

Уншигчид анхааруулахад одоо би нэр үгүүдийн дагаваруудыг боломжоороо салгаж бичлээ. Яагаад гэвэл интернэт д ороод гууглээр google нэр үг хайхад маш их төвөггүй болно.

Үг хэл ээр дамжуулан бид сандрал бухимдалууд аа журамлаж чаддаг. Үг хэл ээр дамжуулан бид үл ойлгох тодорхой биш зүйлс ийг тодорхой болгох боломжтой.
Идэй, фантази, утоп гээд ямар хэрэгтэй чухал ухагдахуун ууд буруу орчуулагдаж бас буруу хэрэглэгдэж нийт нийгэм ийг зөв замаар явахад саад болно вэ?

Тэдгээрийг ямар ч хэрэггүй үл бүтэх үг үүд гээд тамаглачихсан. Үүнээс болоод залуу үе д ямар ч идэй байх үгүй. Тиймээс шинээр юу ч хүлээж авч буулгах чадвар үгүй. Насанд хүрсэн хүмүүс т ямар ч фантази байх үгүй. Тиймээс амидрал д шинэ уур амисгал оруулж идэвхитэй амидрах үгүй цагаан сар наадам хоёрын дунд л сажилцгаана. Улстөр ийн нам ууд ямар ч утоп үгүй. Тиймээс улстөр ийн ямар ч онол мэдлэг үгүй хулгай л хийх гэсэн мэт. Улс орон оо хөгжүүлэх эсвэл ард түмэн дээ тус дэм болох ямар ч зорилго үйл ажиллагаагүй.

Мэргэжил ийн сайн сайхан үгс, ухагдахуун, онолууд ыг худлаа бараг зориуд буруу орчуулж тэр сайхан үгс ийг булшилжээ. Түүнээс гадна этик, эстетик, политик, сайэнс гээд ямар их хэрэгтэй чухал улс орон ы хөгжил д хэрэгтэй үг үүд байна вэ бүгд худлаа орчуулгуудаар үнэ цэнээ алджээ.

Нэгэнт хэл булингартай бас орчуулгууд алдаа тай тул Монгол хүмүүс гүн бодож хурц хэлж чадахгүй болчихсон. Бүгд л ямар ч утга үгүй яруу найрагдаад л. Нэгэнт хэлэх боломжгүй тул ямар ч утга үгүй үгс холбож ая оруулж зохиол ын дуу нэртэй гонгиноо мэт. Ингээд хэл үүрэг үгүй болчихсон тул Монгол хэл дуу нд зориулсан болохоос ойлголцож суралцаж мэдлэг боловсрол д хүргэх хэл биш мэт болжээ. Тиймээс яриж ярилцаж хэн хэнийгээ ойлголцож чадахгүй юм чини хурц бодож гүн ухаарах боломжгүй тул цаашаа хүн ий хэлсэн үг цуглуулаад л дөрвөн мөрт бичээд л ая нэр тэй гийнгоонууд зохиогоод л явцгаах мэт.

Ингэж Монгол хэл ярианы харин бичиг ийн хэл биш болоод удлаа. Нэгэнт ярилцаж чадахгүй болохоор аргагүй биздээ. Монгол хэл улам л давжаа болно шүү дээ. Нэгэнт сэхээтэн устсан тул бичиг ийн хүмүүс байх үгүй.

Ганцхан Монгол хэлээр яридаг хүмүүс ийн зовлон гэвэл орчуулагчид ын боол болцгоодог. Нэгэнт номууд худлаа алдаатай орчуулагдсан тул тэр л худлаагаар бас алдаагаар явцгаадаг. Гадаад хэл сурч дараагийн хэл рүү орж мэдлэг боловсрол нэмэгдүүлэхийн тулд их дээд сургуул ууд ихэнхдээ л Англи хэл ний хичээл ордог. Гэтэл тэдний хэрэглэж буй Англи-Монгол хэл ний толи бас худлаа. Одоо ингээд Монгол хаашаа ч гарахгүй алдаанууд болон буруунууд ын далайн давалгаа нд хаашаа л бол хаашаа шидэгдсээр өөрийн ухаан үгүй болцгоосоор.

Ядаж гадаад хэл сурч чадвал бас ертөнц нэмэгдэнэ. Нэг л хэл тэй хүн нэг л ертөнц тэй боогдмол. Харин олон хэл сурвал тэр хэмжээгээр олон ертөнц тэй болж амидрал сайн сайхан зүйлээр баяжина.

Бидэнд өнөөдөр орчин үе хэрэгтэй гэдэгийг ухаарах цаг болжээ. Орчин үе ийг гадуурхаж хэт зан заншил түүх үлгэр домог ярисан хүмүүс өнөөдөр хэтэрхий их болжээ. Жишээлбэл Чойномын шүлгүүдийг уншаад хүн юу ч сурахгүй зүгээр л орчин үе ээс тасарна л гэсэн үг. Чойном Монгол оронд орчин үе ийг устгахад гар бие оролцсон хүмүүс ийн нэг том жишээ.

Оуюны гэмтэл учруулсан хүмүүс ийн хажуугаар бас орчин үе ийг устгадаг хүмүүс ийн гайгаар өнөөдөр Монголын залуус дэлхийн Нобелийн шагнал авсан яруу найраг ууд болон романууд ын нэрийг ч мэдэхгүй мухар сүсэг ээр утуулж явцгааж буйг хараад харамсдаг гэдгээ нуух юун.

Орчин үе ийг хүлээн авч хуучин хоцрогдсоноос салж чадвал ёстой л улс орон хөгжиж хөгжил ярих боломжтой. Орчин үе мэдээж их зүйл шаардана. Хамгийн түрүүнд соёл шаардана. Гэтэл соёл гэдэг тийм ч амархан эзэмших зүйл биш. Өөрийгөө наанадаж хянаж чаддаг цаанадаж илэрхийлж чаддаг болох ёстой. Ингэж чадахгүй байгаа тул юм ыг хурц харж чадахгүй буруу харна. Юм ыг гүн бодож чадахгүй өнгөц бодно.

Монгол хэл гэдэг мэдээжийн зүйл биш. Хэлээр бодож сурах хэрэгтэй. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг эртнийх. Өнөөдөр бодоод бодоод өөрийгөө хөгжүүлнэ. Бодоод бодоод бусдыг баллахгүй. Бодоод бодоод улс орон оо худалдахгүй.

Доктор  С. Молор-Эрдэнэ.