Туул болон бусад голын эрэг дагуу 10000 хүн цэвэрлэгээ хийнэ
2019/05/04
“Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Цэвэрлэгээнд нийт 30 гаруй байгууллагын 10000 гаруй хүн оролцож,
1- р хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу),
2-р хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу/,
3-р хэсэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу),
4-р хэсэг Долоон буудлын эцсээс Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156,6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэнэ.
Баатархүү · 2019/05/05
зөв өдөр бүр цэвэрлэж бай
зочин · 2019/05/04
Зайсан гүүрний зүүн талд бгаа айлуудыг маш яаралтай нүүлгээч улам олон болоод байшин бариад гол руу бааж шээгээд үнсээ асгаад л байдаг юм бна лээ.
дүгнэх · 2019/05/04
Туул голын эрэг гээд зөвхөн зайсан гүүрний зүүн талд шоуддаг лдаа. Харин зайсан гүүрнээс баруун талд 200м-д голын эрэг дагуу 50 гариу айл гэр хороолол тэлсээр л голын бургас түлж гол дагуу баас шээд хог болгодог газар хэнч, ямарч сэтгүүлч шоуд-даггүй л байх юм даа.