Монголын Коммунист Нам байгуулагдахаар анхны хурлаа төлөвлөж буй аж.Тус нам "Тэнгис" кино театрын хажууд байх Тус­гаар тогтнолын талбайд Д.Сүх­баатар, Ю.Цэдэнбал,  Уго Чавес,  Ким Чөн Ун зэрэг Монголын болоод дэлхийн коммунист удирдагчдын зургийг зэрэгцүүлэн өлгөн, лоозонгуудаа дэлгэжээ.

Лоозонд  "Монголын хөдөлмөрчид нэгдэгтүн", "Мон­­голын Коммунист намд нэгдэгтүн", "Хөдөлмөрчдийн яруу алдар бадартугай", "Монголын хөдөл­мөр­чин ангийн дайчин манлай болох Монголын Коммунист нам нь ардчилсан дүр эсгэсэн улс төр, гадаад дотоодын шунахай, гэмт хөрөнгөтний бүлэглэлүүдэд булаан эзлэгд­сэн манай эх орныг чөлөөлөх, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, XXI зууны шинэчилсэн төрийн өмч давам­гайлахын зэрэгцээ мөн зах зээлийн эдийн засгийн бүх шинж чанартай социализмыг бүтээн байгуулахын төлөө тууштай тэмцэх болно. Коммунист нам бол иргэдийнхээ эрх ашгийг тууш­тай хамгаалах цорын ганц улс төрийн хүчин  мөн" гэх мэтээр бичсэн байна.
Одоогоор уг намыг хэн гэгч  санхүүжүүлж буй нь тодорхойгүй байгаа аж.


Дашрамд дурьдахад 1999 оны орчим мөн л Монголын Коммунист Нам гэгчийг "Адмон" компаний захирал Энхбатын аав, МАН/ МАХН/-ын ахмад зүтгэлтэн Ж.Роозон байгуулж байсан билээ.

П.Пунцаг