Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөгөөн 2019 оны 05 дугаар сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн Долгио чуулгад амжилттай болж, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Түнхэл сумын уугуул Д.Өнөрболор сонгогдлоо.

Хаврын тэргүүн сарын бэлэг дэмбэрэлтэй өдрийн сонгон зохион байгуулагдсан уг зөвлөгөөнд ОХУ-ын Буриад улсын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, зөвлөлийн гишүүдийн хамт, мөн БНСУ-ын Гонги аймгийн Гуанжу хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, зөвлөлийн гишүүд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтаар урилгаар оролцсоноороо онцлогтой. Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдож, зөвлөгөөнд оролцсон гишүүн эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн үгэндээ, “Аливаа зүйлийн хөгжлийн эх үндэс хөдөлмөрч бүсгүйчүүд байдаг. Тиймээс Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшил, орон нутгийн хөгжлмийн оролцоонд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллах, зөвхөн аймагтаа, улсынхаа хэмжээнд биш ОХУ, Буриад улс, БНСУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах гарааны эхлэл өнөөдөр зурагдаж буй хамтран ажиллах санамж бичгээр эхлүүлж байна.

Тиймээс мянга, мянган эмэгтэйчүүдийн гарааны болон аль хэдийнэ хөл дээрээ тогтсон ч цаашид улам сайжирч үргэлжлэх ёстой бүхий л төрлий бизнесийн харилцаа улам өргөжин тэлж, орон нутгий төдийгүй улс орны хөгжлийн нэг хэсэг байх эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна...” хэмээн хэлсэн үгэндээ онцолж байлаа. Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, БНСУын Гонги аймгийн Гуанжу хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, ОХУ-ын Буриад улсын Эмэгтэйчүүдийн холбоотой албан ёсоор хамтран ажиллахаар зөвлөгөөний үеэр гарын үсэг зурж, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны хүрээнд олон сайхан ажил хийгдэх боломжтой гэдгийг зочид, төлөөлөгчид сэтгэл хангалуун өгүүлж байлаа.