Монголын улс төрд нэгэн шинэ нам мэндлэх нь тодорхой болж, удахгүй өөрсдийгөө албан ёсоор зарлах цагаа хүлээн "дуншиж" байна.

Уг намыг УИХ- дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар санаачлан, үүсгэн байгуулж байгаа аж. Уг намыг байгуулж буй Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өмнө нь МАН-ын гишүүд байсан билээ. Тэд өөрсдийн байгуулж буй намаасаа УИХ-ын сонгуульд оролцох бөгөөд хамгийн гол зорилго нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль юм. Монгол хүний төлөө намд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга нарыг элсүүлэх асуудал ч яригдаж байгаа гэнэ. Улс төрийн хүрээнийхний дүгнэж буйгаар шинээр байгуулагдах Монгол хүний төлөө нам улс төрд нилээн жин дарах хүчин болох магадлал өндөр ажээ.

Ч.Сүрэн