Өнгөрсөн намар болсон МАН-ын ээлжит 27-р их хурлын үр дүнд нэгэн цагт тус намыг удирдаж явсан С.Баяр, Сү.Батболд нарын нөлөө нам дотроо хумигдаж эхэлсэн билээ.
Тэдний санал болгон, дэмжиж байсан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд асан Д.Цогтбаатарыг нэрийг шинээр дарга болсон М.Энхболд МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргад дэвшүүлээгүй юм.
Улмаар МАН-ын Удирдах Зөвлөлд С.Баяр, С.Батболд нарын хэнийг ч оруулаагүй билээ.
Тэгвэл өчигдөр болсон Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны хурлаар тэднийг бүр дүүргийн намын хорооны гишүүнээс хассан байна.
Энэ нь арай дэндсэн үйлдэл боллоо хэмээн МАН-ын гишүүд үзэж буй бөгөөд энэ байдлаараа явбал хэзээ мөдгүй С.Баяр, С.Батболд нар МАН-ын гишүүнчлэлээс ч хасагдахад гайхах хэрэггүй болох бололтой.

Л.Ганзориг