Дуучин Д.Болдын "өөрчлөлт" /фото/
2019/06/07
“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болдыг найман настай балчираас наян настай буурай хүртэл андахгүй сайн танина. 1978 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өдгөө 41 настай. Тэрбээр 1985 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгсжээ. Түүний өвөө нь ардын жүжигчин, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян. Аав нь монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан "Соёл-Эрдэнэ", хүү Б.Батчулуун нь "Никитон" хамтлагийн дуучин гээд урлагийн гэр бүлийн залгамж халаа болсон дууч залуу гэдэг нь намтраас нь тодрон харагдаж байна. Одоогоос 24 жилийн өмнө “Камертон” хамтлагийг байгуулагдаж байсан билээ. Харин дуучин Д.Болд 2005 онд “Хайрын хүч” цомог гаргаснаар соло дуучны уран бүтээлээ эхлүүлсэн. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин хэмээн үзэж “Төрийн соёрхолт” цолыг хүртсэн юм. Энэхүү алдар нэрийг дэндүү залуу хүнд өглөө хэмээн тухайн үедээ олны шүүмжлэлийг дагуулж байсан бол өдгөө энэ яриа газар авахаа больсон. Тэрбээр хөдөлмөрч, шаргуу уран бүтээлч гэдгээ өөрийн уран бүтээлээрээ харуулж чадаж яваа. Ингээд түүний "өөрчлөлт"-ийг фото зургаар хүргэж байна.
О.Ариун