Жүжигчин Н.Ялалтынх "бүл нэмжээ"
2019/06/11
Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агааг танихгүй хүн байхгүй болов уу? Бараг л гарч байгаа бүх кинонд нэг хэсэг тоглож байсан нэгэн. Түүнийг дотортой сайн жүжигчдийн тоонд ахмад жүжигчид оруулдаг. Уран бүтээл дээрээ алдаа мадаг гаргадаггүй ч хувийн амьдрал дээрээ тогтож өгдөггүй гэлцдэг юм байна лээ.
Түүний анхны эхнэр нь “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан. Тэд оюутан ахуй цагаасаа амьдралаа холбосон бөгөөд хөөрхөн хүүгийн эцэг, эх болцгоосон ч төдийлөн удаан хамт амьдраагүй хоёр тийй болцгоосон. Анхны эхнэрээсээ салмагцаа хоёр дахь амьдралаа эхлүүлж, дахин гал голомтоо бадраасан Н.Ялалтын удаах эхнэр нь мөн л хөөрхөн хүү төрүүлж өгсөн гэдэг ч амьдрал нь бүтээгүй. Харин жүжигчин залуу гурав дахь сонголт дээрээ амьдрал нь "бэхжиж" буй бололтой. Хосууд өдгөө хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа юм. Түүний гэргийг сэтгүүлч мэргэжилтэй Г.Мөнх-Өлзий гэдэг ажээ. Ямартай ч жүжигчин Ялалт "бүл нэмэн хайранд умбаж" яваа бололтой.
matilda · 2019/06/16
www · 2019/06/15
hachin hvvhen bna
irgen · 2019/06/12
Yamar sonin tsaraitai emegtei be. Nuurnii uuriin gesen aris baihgui zaluu hun baij ingej muuhai budah yamar shaardlaga bn aa.
Зочин · 2019/06/11
Юу бодож хүний гуравдахь эхнэр болдог болоо? үнэхээр зоригтой эмэгтэй байна. Амжилт хүсье!