Улс төрийн нам байгуулах, дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэдэг.  Үйлдвэрчний эв нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан намыг үүсгэн байгуулахад баримтлах хуулийн зохицуулалтуудын шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.