Дэлхийн хамгийн үнэтэй старт аппуудын нэг Хятадын Bytedance фирм компани ухаалаг гар утас бүтэхээр хөгжүүлэлтээ хийж байгаа талаараа мэдээлжээ.
Хятадын энэ компани  TikTok апликейшнээрээ олон улсын зах зээл дээр илүү алдартай болсон юм. Ийнхүү олон улсын зах зээл дээр богино хугацаанд алдаршсан компани Smartisan компаний ажилчдыг хөлсөн ажиллуулж, өөрийн гэсэн ухаалаг гар утастай болох гэж байгаа талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Энэхүү ухаалаг утасны хөгжүүлэлтийг долоон сарын турш явуулж байгаа гэж компанийн төлөөлөл мэдэгджээ. Bytedance компани энэ оны эхээр Smartisan компанийн патентийн эрхийг эзэмшигч болсон билээ. Ингэснээр тус компанийн зарим ажилтнуудыг Bytedance фирм рүү шилжүүлэн хөгжүүлэлтийн ажлаа удирдуулж байгаа аж. Bytedance фирм нь технологийн салбарт сүүлийн үед ихээхэн хүчээ авч буй компанийн нэг бөгөөд  Baidu, Tencent зэрэг компанийн хүчтэй өрсөлдөгч болж байгаа.

Тус фирм анх Douyin апликэйшнийг бүтээсэн бөгөөд энэ нь Хятадад 300 сая хэрэглэгчтэй юм. Douyin апликэйшний олон улсын хувилбар нь TikTok апликэйшн бөгөөд энэ апликэйшн нь дэлхий нийтээр 800 сая удаа татагдан хэрэглэгчид нь өдөр бүр тэрбум гаруй дүрс бичлэг оруулдаг аж.

Эх сурвалж: http://mn.cctv.com