Ирэх бүтэнсайнд Ибаримтын азтан тодорно
2019/08/11
НӨАТ-ын урамшууллын 2019 оны долоодугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 18-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 7-р сарын 1-31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 60 сая төгрөг байна.