"Голден жим" фитнес клубын "Хүүхдийн жин хасах-3" дугаар уралдаан өндөрлөлөө. Энэхүү уралдаан 3 сарын турш "Голден жим" фитнес клубт үнэ төлбөргүй хичээллэж, хамгийн их илүүдэл жингээ хассан эхний 3 хүүхэд дараах шагналын эзэд болсон юм.

1-р байр: Б.Төгөлдөр – Гонгконг Дисней Ланд аялах эрхийн бичиг

2-р байр: Б.Хүслэн – Хөвсгөл далай руу аялах эрхийн бичиг

3-р байр: Т.Эрдэнэцэцэг – Найзынхаа хамт Найрамдал төвд амрах эрхийн бичгээр шагнуулав.

Уг уралдаан өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эхэлсэн бөгөөд энэ оны гуравдугаар сарын 01-нд ялагчдыг тодрууллаа. Тус уралдааныг зохион байгуулдаг "Таргалалтын эсрэг" тууштай тэмцэгч Голден жим фитнес клубын хамт олонд  эцэг, эхчүүдийн баярласан сэтгэлийн талархал тасрахгүй ирж байна.

 

Х.Даваа