Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө гарган шинэ залуу үеийн шилдэг загвар өмсөгчөөр нэрлэгддэг С.Төгсөө 1-р сарын 30-нд амаржин хөөрхөн охинтой болсон билээ.

Тэрээр мөн загвар өмсөгч Эрдэнэцогт хэмээх залууг заяаны ханиараа сонгосон билээ. Загвар өмсөгч бүсгүй Сийлэн нэртэй охиноо төрүүлэхээсээ 4 хоногийн өмнө авахуулсан гэх энэхүү зургаараа Хонгорзул сэтгүүлийн нүүрийг чимсэн байна. Ямартаа ч залуу насны гоо үзэсгэлэнгээ ийнхүү сэтгүүлийн нүүрэнд нийтэлсэн загвар өмсөгч бүсгүй өөрөөсөө гадна бяцхан охинтойгоо хамт зургаа авахуулсан гэдгээрээ энэ зураг онцлог болжээ.