Монголд амьдардаг Солонгос влогчин Монголчуудын талаар ингэж ярьжээ
2019/10/17
Монголд амьдарч байгаа Солонгос улсын иргэн влог хийдэг байна. Тэрээр саяхан “5 жил Монголчуудтай амьдарсан сэтгэгдэл”- нэртэй влог оруулжээ.
Уг влогт монгол хүмүүсийн талаар ямар үзэл бодолтой байдаг талаараа сэтгэгдлээ хуваалцжээ.
“Монголчууд цаг барихдаа их муу, зам байнга бөглөрдөг гэх мэт асуудлууд ихтэй байдаг. Мөн “мөнгө зээлэх үү?” гэж асуух тохиолдол нэлээдгүй байдаг. Гэхдээ Монгол хүмүүс олон сайхан давуу талтай. Ямар нэгэн асуудал гарвал тухайн үедээ шууд уурлаж, муудалцах хэдий ч маргааш нь мартчихдаг. Энэ нэг талаараа догь гэж хэлж болох юм” хэмээн ярьжээ.
Харин түүний влогийн доор Солонгос хүмүүс “Монголоор аялсны дараа амьдарч үзэх бодол байсан ч энэ бичлэгийн үзсэн чинь санаснаас илүү хэцүү байх юм шиг байна”, “Монголчуудын хамгийн хэцүү зүйл бол цаг барих асуудал ялангуяа архи уусныхаа маргааш ажилдаа ирэхгүй байх асуудал гардаг”, “Манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч Монгол хүмүүс байсан гаднаас нь харвал хүйтэн хөндий юм шиг мөртлөө яг ярилцаад үзсэн үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байсан” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.
Эх сурвалж: http://mglradio.mn/
Japanii mongolch erdemten Kimura Ayako bas bichsen · 2019/10/17
Odoogoos arvan heden jiliin umnu Japanii mongolch erdemten Kimura Ayako mongolchuudiin tuhai yostoi hatuu bolovch unen zuiluud bichsen baigaa
Хүннү · 2019/10/17
Одоогоос 30 жилийн өмнө монгол хүн бүр цагийг ягштал барьдаг байсан шүү. Ажилдаа үнэнч одоогийх шиг архи уудаггүй байжээ. Бүтээдэг, шинийг санаачилдаг ард түмэн байсан.