Хоорондоо нударга зөрүүлсэн хөтлөгч Анууш, дуучин ACool-тэй эвлэрчээ
2019/10/24
Өнгөрсөн гуравдугаар сард дуучин Acool буюу Анхбаяр нь хөтлөгч Анууш гэх нэрээр олны танил болсон Гантулгатай ам зөрж гар хүрсэн бичлэг цахим орчинд тарж байсан билээ.
Тэдний хувьд нэгэн арга хэмжээний үеэр үл ялиг зүйл дээр марган ийм байдалд орж байсан. Тэгвэл тэд өчигдөр болсон дурсамж хүндэтгэлийн "30 Хүрсэн Бүсгүй" тоглолтын үеэр эр хүн шиг хоорондоо тэврэлдэн болсон явдалаа мартан эвлэрсэн талаараа үзэгч олны өмнө ярьжээ.
Сонирхуулж хэлэхэд, Гурван бүдүүн хамтлагийн гишүүн гэдгээрээ олноо танигдсан дуучин А.Алтаншагай өнгөрсөн сард зам тээврийн осолд орж харамсалтайгаар амь насаа алдсан юм. Түүнийг дурсан хүндэтгэх "30 Хүрсэн Бүсгүй" тоглолт өчигдөр болж гурван мянган шүтэн бишрэгч нар болон урлагийн найз нар нь андыгаа дурсан тус тоглолтонд хуран цуглажээ. Энэ үеэр талийгаачийн гэр бүлд найзууд нь 50 сая төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр гардуулан өгсөн байна.
matilda · 2019/10/24