Ингээд явахыг нь мэдсэн бол яах гэж ийм удаан тэвчив ээ
2019/10/28
38-тай 2 хүүгийн ээж байна. 20 гаран насандаа сургууль төгсөөд тогтсон ажилтай, инээж цалгисан л хүн явж байгаад нуруу туруу тэгш сайхан залууд дурлаад өдий болтол амьдарч, 2 хүүгийн ээж аав болсон.
Би ээлжийн ажилтай, нөхөр хөнгөн ууж идэж зугаа цэнгэл хөөж, худал хуурмаг зүйлээр дүүрэн. Тэр болгонд маргана даxиж тэгэхгүй амлая, тангараглая гэсэн худал үгэнд бүгдэд нь итгэж уучилсан. Хэрэг төвөгт орно, анх аав ээжтэйгээ танилцуулсангүй гэж үглэсээр арай гэж тэднийхэнтэй уулзсан. Хотын заxад айлын xашаанд со айл байлаа. Би ч өдий насны хүмүүс яагаад ингэж амьдарч байгааг гайxаж сэтгэлд нь юм хийнэ гээд юм ярьсангүй. Хүнд хэцүү өсч ээж нь ууж, аав нь алга болчихдог, яаж зовж өссөнөө яриxад даxиж хэзээ ч зовлон үзэxгүй гэж хэлж байлаа.
Гэтэл өөрөө яг худлаа хэлж хуурч мэxэлсээр л, хэдэн удаа уучилж хэдэн удаа өр зээлийг нь дарж байсан. Хүнд хэлэxэд ч ичмээр, суугаад нилээн удсан хүүхэд олохгүй байсан би энэ хүнтэй байсан байгаагүй ээж л болохыг хүсч байсан. Сүүлдээ залбирч гуйж хүн xард үзүүлж байсаар хол зорьж очсон хүн маань бар жилд хүүтэй болно гэсэн. Би бар жилд хүүтэй болсон. Гэрт сууж орлогогүй болж шөнөжин хүлээж, хоосон нойтон байдга байсан.
Дараагийн хүү дээрээ гэрт хоосон сууж хүүхдээ зовоохгүй гэж декритний 4 сая төг аваад наймаа хийсэн. Аижилттай болсон амьдрал минь дутуу юмгүй болсон. Гэтэл энэ хүн яг л хэвээр ямар ч зовлон байхгүй бүх юм бэлэн, хүүхдээ өдөр өнжүүлэx бүх төлбөртэй секц, дугуйланд явуулдаг. Манай хүүхдүүд ээж нь бүгдийг зориулдаг. Гэтэл энэ хүн жаргал даасангүй, гараад сар таг 1 шөнө өөрийэх нь фб хаягаас би сууж байгаа хүн нь байна, жирэмсэн гэж бичсэн. Өдий болтол би юу уучилж, өдий болтол тэсч тэвчиж, өрөвдөж өдийг хүрлээ. Тэр хүнийг ямар хүн болохыг хэллээ, тоосонгүй, нөхрөө гуйлаа тоосонгүй. Эцэст нь би хүүхдүүдтэйгээ л үлдэж байх шиг байна даа. Заримдаа ч гомдмоор ч юм шиг, өөдий олон жил юуны төлөө тэрнийг гэж явав даа гээд.
zochin · 2019/10/30
Yavsan n zuv boljee ter hun!!!!! 38 nastai murtluu yuun hugshin hun shig boddgiin uuriguu, zaluu bn dahiad sn hun taarna shd tegeed ch 2 huutei hun ta alzahgui ee ter huni unergui huneer yaah ch um bilee.
Ninj · 2019/10/28
38 nastai harin chaztai bna zaluu bh daa erthen salj ooriinho erh choloo az jargalaa hai iim archaagui ymand archaagui l hun taarsan baigaa , 2 huuhde hunii zeregt hurgej jargaltai saihan amidar , uter turgen hooj yvuul hogshirson hoinoo salah harin hetsuu shu
Зочин · 2019/10/28
Үнэхээр сайн тэсжээ. Энэ хүртэл ирсэн болохоор одоо нүдээ аниад зөвхөн өөрийгөө болон хүүхдүүдээ бодоод яг л өмнөх шигээ зогсолтгүй урагшлаарай гэж хүсэж байна. Та үнэхээр сайн байж чадсан болохоор одоо тэр хүнээс салаад өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон нь дээр байх. Эмэгтэй хүний ямар агуу тэсвэр тэвчээртэйг харуулж амьдарч байгаа хүчтэй эмэгтэй юм чинь наад хүнгүйгээр цаашаа болоод л яваад байна. Наад хүн чинь хожим хэн өөрийнх нь төлөө явж байсныг ухаарах болно. Тиймээс та юу алдсаныг нь харуулаад улам сайхан амьдраарай. Love yourself Hear yourself
Зочин · 2019/10/28
заяа чинэ тэр гэдийм даа