Жил бүр зохион байгуулагддаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн бага хурал ирэх сарын 19-нд Москва хотын Олон улсын худалдааны төвд болох аж.

Энэ тухай ОХУ-ын Төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгджээ.

Энэ удаад болох хэвлэлийн бага хурал нь В.Путиний хувьд 2001 оноос хойш зохион байгуулж буй 15 дахь удаагийн хэвлэлийн бага хурал нь болох юм. Төрийн тэргүүний хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч шууд эфирээр хэдэн цагийн туршид сэтгүүлчдийн асуултад хариулдаг бөгөөд энэ нь олон нийт болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээхэн татдаг билээ. 

 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг